Эмийн асуудал
2015.02.23
Элэгний С вирусын эм ирэх тавдугаар сард орж ирнэ
Элэгний С вирусын эсрэг Софосбувир эмийг өнгөрсөн нэгдүгээр сард Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэсэн. Энэхүү эмийг тавдугаар сард орж ирэх талаар Онмон сан мэдээлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц ямар байгааг Эрүүл мэнд, Спортын сайдаас тодрууллаа.
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба: Нийлүүлэгч компаниас Монголын эм хангамж тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тодорхой гэрээ хэлэлцээрийн дагуу оруулж ирэх асуудал байгаа. Энд хугацаа шаардагдана. Монгол улсад зориулж тухайн бүтээгдэхүүнийг савалж баглах, тээвэрлэх зэрэг хугацаа орно. Бид аль болох энэ асуудлыг түргэвчлэх нөхцөлийг тавьж байгаа.