Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба
2015.02.09

Г.Шийлэгдамба: Элэгний “С” вирусын эмийг оруулж ирэх бололцоо бүрэн нээгдсэн

 Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа

-Монгол улсын эмийн бүртгэлийн журамд өөрчлөлт орсон байгаа.  Элэгний “Cвирусын эмийг саяхан бүртгэсэн энэхүү эм эмийн зах зээл дээр хэзээ орж ирэх вэ ?

Эмийн шинэчилсэн журам гарсны дагуу зарим эмийг тэр тусмаа элэгний “С” вирусын эмийг оруулж ирэх бололцоо нээгдсэн. Энэхүү эм нь эмчийн хяналтанд эхний курс хэрэглэсний дараа дараагийн курсыг авахаар төлөвлөгдөж худалдаалагдана.

Үнийн асуудлын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсны дагуу 1 курс нь 300 доллар 6 сарын курс нь 1800 доллараар худалдаалагдана үүнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа. Цаашдаа жижиглэнгээр худалдаалагдахад үндсэн үнэ дээр ямар нэг нэмэлт үнэ нэмэхгүйгээр худалдаалагдах тал дээр анхаарч ажиллаж байна.

Монгол улсын хэмжээнд ямар нэг бүлэгт ялгавартай хандахгүйгээр элэгний өвчлөлтэй хүмүүст дээрх үнээр нийлүүлнэ гэж ойлгож болох юм.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү