Ц.Даваасүрэн: 2017 онд Монгол дампуурна гэсэн мэдээлэл биелэлээ олж магадгүй
УИХ дахь бие даагчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултуудад хариулт өгсөн юм.
-Та төсвийн байнгын хорооны дарга байсан. Өнгөрсөн долоо хоногт Синьхуа агентлагаас Монгол улс 2017 онд дампуурна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
Синьхуа ор үндэсгүй зүйл яриагүй. Бид ирэх 2017 онд маш их хэмжээний өр төлөх хэрэгтэй болоод байна. Ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн өрийг буцаан төлнө. Өнөөдрөөс эхлэн өрийн данс бий болгож бэлтгэлээ базаах шаардлагатай.
-"Эрдэнэс Оюутолгой" компани гадны компаниас 17 тэрбум төгрөгөөр зөвлөгөө авах гэж байна. Энэ хэр зөв үзэгдэл вэ?
Энэ бол Ерөнхий сайд болон түүний найзуудын хийж буй ажил. Гадны компаниас зөвлөгөө авахад ийм их хөрөнгө төсөвлөдөг нь буруу. Гадны компани өөрсдийн эрх ашгийг л хамгаалсан зөвлөө өгөх нь тодорхой шүү дээ.
-Энэ долоо хоногт УИХ-аар өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Ерөнхий сайд хэлэхдээ дотоодын компаниуддаа итгэл хүлээлгэж Засгийн газар баталгаа гарна гэсэн энэ талаар?
Засгийн газраас өрийн таазыг 49 хувь, 53 хувь, 55 хувь гэх зэргээр өдрөөр биш цаг минутаар өсгөсөөр байдаад төсвийн тодотголыг баталлаа. Энэ нөгөө талаас гэнэт ингэж өрийн хэмжээ нэмэгдээд байгаа нь зарим нэг компаниудад Засгийн газраас баталгаа гаргаж өгөхөөр боллоо гэх хардлагыг төрүүлж байна.
-Одоогийн байдлаар Засгийн газраас ямар, ямар компаниудад баталгаа гаргаж өгөхөөр болсон юм бол?
Энэ талаар тодорхой мэдээлэл алга. Энэ талаар санал хүсэлт тавиад эргээд мэдэгдэх нь зүйтэй байх. Зарлах шаардлагыг хамтдаа тавих нь зүйтэй.