Коосэн төгсөгчид зохион бүтээх сэтгэлгээтэй инженер болж төгсөнө
“Монгол Коосэн” боловсролын төв
2015.01.21

Коосэн төгсөгчид зохион бүтээх сэтгэлгээтэй инженер болж төгсөнө

Техник технологийн дээд сургуулийн дэргэд Японы 50 жилийн түүхтэй Коосэн сургалтын тогтолцоог Монголд нэвтрүүлсэн. “Монгол- Коосэн” ахлах сургууль өнгөрсөн намар нээлтээ хийж, барилга, механик, инженерийн ангийг шинээр нээсэн юм.

Коосэн гэдэг нь Японы “Технологийн дээд сургууль” аж. Коосэн ахлах сургуульд есдүгээр анги төгссөн хүүхдүүд элсэн суралцдагаараа бусад их, дээд сургуулиас онцлогтой ажээ. Коосэн үндсэн анги тав, ахисан төвшний анги хоёр нийт долоон жилээр суралцаж төгсдөг юм байна.

Энэ сургуулийг төгсөгчид бүрэн дунд боловсролын мэдлэг олж авахаас гадна техникийн өндөр ур чадвар, онолын бүрэн мэдлэг, зохион бүтээх сэтгэлгээтэй инженер болж, ажлын байраар бүрэн хангагдах ажээ. Цаашид магистр, докторын сургалтад дэвшин суралцах боломжтой гэв. Нэг ангийн дүүргэлт дунджаар 35, ихдээ л 40 хүүхэд суралцаж жил бүр таван мэргэжлээр 200 хүүхэд мэргэжилтэй болж төгсөх ажээ.

Хүүхдүүд анги ахих тусам ерөнхий эрдмийн хичээлийн цаг багасч мэргэжлийн хичээлийн цаг ихэсдэг ажээ. Мөн оюутнууд 4-5 курсдээ Японы компанид үйлдвэрийн дадлага хийх, Японы Коосэнд дэвшин суралцах боломжтой. Эднийхтэй адил Техник инженерийн коллежи, ШУТИС-ийн дэргэд Коосэн сургууль 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн.

Монгол Коосэн 2013 онд 33 хүүхэдтэй туршилтын анги, 2014 онд албан ёсоор барилга, механик, цахилгааны инженерийн ангийг нээжээ. Коосэн гэдэг нь 1962 онд Японд үүссэн боловсролын тогтолцоо юм. Есдүгээр анги төгссөн 15 настай хүүхдийг авч таван жил сургаад, 20 настайдаа инженер болж ажлын байран дээр гарах юм.

Коосэн нь дээд боловсрол ын байгууллага гэж явдаг аж. Учир нь 15 настай хүүхэд 18, 20 настай хүнээс сурах чадвар нь арай илүү байдгийг багш нар нь хэлж байв. Их сургуулийг бодвол дадлага талдаа сургалт нь явагддаг. Сургалт нь их сургуулийг бодвол хоёр дахин их байдаг хэмээн “Монгол Коосэн” ахлах сургуулийн дэд захирал П.Мөнхбаяр ярьж байсан.

Суралцагчид эхний гурван жилдээ бие даалт, дадлага болон Лабораторийн ажлыг багшийн хяналт дор хийдэг. Харин 3-4 курс болж ирэхээр насанд хүрсэн гэдэг утгаар өөрсдөөр нь хийлгэдэг байна.

Мөн сургалтынхаа явцын дунд хүүхдүүд мэргэжлийн зэргийн шалгалтыг шат дараалалтай өгдөг ажээ. Дөрөвдүгээр курс төгссөнийхөө дараа зарим нь компанид ажил хийж байхад нөгөө хэсэг нь их сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байна. Япон улсын туршлагаас харахад Коосэнийг төгссөн оюутнууд хамгийн түрүүнд ажилд ордог байна.

Япон уЛс одоогОор эргэлтийн үед ирчихээд байгаа аж. Учир нь хүй ам нь цөөрч, өндөр насжилттай, залуучууд нь цөөрч байгаа гэнэ.'Тиймээс Япон улс Тодорхой хэмжээгээр залуучуудын боловсролыг аль болохоор тоо багатайгаар сайн чанартай боловсролыг дэмжих зорилготой ажээ.

Улс оронд хөгшрөлт явагдаж, Хүн амын тоо цөөрөхөд Суурь үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж байдаг залуу боловсон хүчнүүдийн тоо дутагдалд ордог аж. Тиймээс эдийн засаг уналтад орж байгаа энэ үед Монголд ийм сургууль байгуулж өгье. Тодорхой хугацааны дараа Монголоос ч гэсэн мэргэжилтэй боловсон хүчин авч ажиллуулж болох юм байна гэсэн алсын хараатайгаар энэ ажлыг хэрэгжүүлж Дайгаа юм байна.

“Монгол Коосэн” ах л а х сургууль одоо санхүүжилтээ оюутнуудынхаа төлбөрөөр зохицуулж байгаа ч 2-3 жилийн дараа дандаа ингэж сургалтаар явах боломжгүй. Тиймээс оюутнуудаа идэвхтэй зах зээлд гарч өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарах, хувийн салба рыг оролцуулсан, нөгөө талдаа оюутнуудыг өөрсдөөр нь хөгжүүлэх тэр салбарт мөнгө олох.

Үүгээрээ сургуулийнхаа сургалтыг дэмжээд явах гэсэн бодлого баримталж байгаа ажээ. Аль ч улсад очсон оюутны зардлаар сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байгаа сургууль гэж байхгүй. Талаас дээш хувь нь хувийн Салбарын хамтран ажиллагч байгууллагаас орж ирж байгаа санхүүжилтээр л амьдарч байгаа. “Монгол Коосэн” сургууль санхүүжилтээ өөрсдөө гаргадаг ч тодорхой хэмжээний тусламжийг Япон улсаас авдаг гэдгийг “Монгол Коосэн” боловсролын төвийн зөвлөлийн гишүүн М.Сэргэлэн хэлж байсан.

Манай улсад одоогоор 2016 онд инженер, техникийн 38 мянган ажилтан дутуу байна гэсэн тооцоо гарчээ. ШУТИС- ийг жилд инженер, техникийн 1600-2000 орчим мэргэжилтэн төгсгөдөг ч хаанаа ч хурэлцдэггүй юм байна.

Өөрөөр хэлбэл, 100-гаад их, дээд сургууль байдаг ч 80- аад хувь нь хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас ч ирээдүйн инженерүүдийг бэлтгэх энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.