Л.Гантөмөр: Мөнгөний хамаарлаас зугтаж, салбарынхаа гол бодлогыг тодорхойлсон
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.01.12

Л.Гантөмөр: Мөнгөний хамаарлаас зугтаж, салбарынхаа гол бодлогыг тодорхойлсон

Боловсрол,соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Эдийнзасагхүндэрснээс болж салбар бүрт хийгдэх, хийж байсан ажлууд зогслоо. Ер нь ирээдүй бүрхэг байна гэлцэж эхэлсэн. Тэгвэл боловсрол, шинжлэх ухааны салбар ямар үзүүлэлттэй байх юм?

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож хоёр зүйлийг хэллээ. Нэгдүгээрт, үйлдвэрлэгчдээ дэмжье, хоёрдугаарт, хариуцлага сахилга батыг бий болгоё гэж. Үйлдвэрлэгчдийг дэмжихэд хөрөнгө санхүүтэй холбоотой нэг хэсэг асуудал байхад хөрөнгө мөнгө шаардахгүй хэсэг ч бий. Бидний сүүлийн гурван жилд хийсэн ажлын ихэнх нь мөнгөөр зодох бус хандлагыг өөрчлөх байлаа.

Гурван жилийн өмнө биднийг засаг авахад л төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 20 хувь гээд ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Тиймдээ ч бид мөнгөний хүчин зүйлээс зугтаж гол шинэчлэлийнхээ зарчмуудыг тодорхойлсон. Багш нарын хандлага, хичээлийн арга зүйг өөрчилж агуулгыг нь илүү баяжуулж байна.

Энэ бол мөнгө шаардаад байгаагүй. Харин байшин барилга барьж үнэхээр барахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингэж л бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг хүүхэд төвтэй сургалт руу шилжих хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд сургалтын хөтөлбөрөө шинэчилж, багшийн хөгжлийг тодорхойлж, ажлыг нь дүгнэх журмаа шинээр тодорхойлох гээд цогцоор нь асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тэр утгаараа бидний ажил тодорхой үр дүнгээ өгөөд байгаа юм болов уу. Хөрөнгө мөнгөний асуудалтай байхад төлөвлөгөөнүүд биелж байгаа нь асуудлаа зөв томъёолсных байх гэж бодож байна.

-Тэгвэл 2015 онд ямар ажлууд хийгдэх вэ?

Энэ онд ч ялгаагүй төсөв мөнгө хэцүү байна. Бид татвар төлөгчдийнхөө мөнгөөр л салбарынхаа асуудлуудыг шийдэж явдаг. Татвар төлөгчид амжилттай байвал улс их мөнгөтэй байдаг. Татвар төлөгчид амжилтгүй байгаа учраас Монгол орон бага мөнгөтэй байх нь тодорхой байна. Тэгэхээр бид байгаа мөнгөндөө таарсан үйл ажиллагаанууд явуулна. Ялангуяа яам гэдэг байгууллага бодлого тодорхойлдог.

Салбарын хүмүүстээ тааламжтай, бодлого хэрэгжүүлэгчид урам зоригтой байх талаас нь бодолцож багш нараа өөрийн команд болгон, хамтарч хийж байгаагаараа бидний ажил онцлогтой. 2015 онд бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг гүнзгийрүүлж дунд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлнэ.

Ахлах боловсролын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа. Тэрчлэн дээд боловсролыг судалгааны сургууль болгох концепцийг гаргачихаад байна. Энд гадны байгууллагууд, дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай хамтарч, Японы томоохон хөтөлбөрөөр судалгааны сургуулийг бий болгох ажлыг эхлүүлнэ. Ийм л бодлого, төлөвлөлтүүд бий.

-Дээд сургуулийн хэмжээнд хийх шинэчлэл буюу ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг Их сургуулиуд дээр төвлөрүүлэх асуудлын тухайд маргаан дагуулаад эхэлсэн?

Судалгааны байгууллагуудыг сургуулиудтай механикаар нэгтгэх асуудлыг санаачлахгүй. Гэхдээ энэ нь амар юм биш үү гэсэн санал бий. Шууд хэлбэл яам энэ асуудлыг хүчээр, хурдтайгаар хийнэ гэсэн бодлогогүй байгаа. Ер нь бид Их сургуулиудынхаа байгаа нөөцийг судалгааны ажил руу чиглүүлж ирсэн. Үүнийхээ үр дүнг үзмээр байна. Тий^дээ ч өнөөдөр нөхцөл байдал нь бүрдэж бэлэн болсон зарим нэг хүрээлэнгүүд дээр асуудлыг ярьж болно.

Ирэх долоо хоногоос Засгийн газар дээр хэлэлцэнэ. Ихэнх судалгааны хүрээлэн биеэ даагаад улсаас санхүүжилтээ аваад ажлаа хийнэ. Гэхдээ ихэнх судалгааны хүрээлэнгийн удирдлага, боловсон хүчин өөрчлөлт шинэчлэлтийн төлөө байгаа. Тэгэхээр өөрсдөөс нь гарч буй санал санаачлагыг урамшуулах, дэмжих ажлыг хийнэ.

Тухайлбал, нийт хийж байгаа судалгааны ажил нь 100 хувь суурь судалгаа байсан бол 30 хувь нь иновацийн төслүүд рүү чиглэж, өөртөө олсон орлогыг нь судалгааны байгууллагын хөгжилд нь зарцуулж болдог механизмтай болох эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож өгөх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх журмыг баталж өгсөн. Тэгэхээр манай судалгааны байгууллагууд зөвхөн төсвийг хардаг бус компани байгуулж патентийн орлого, компанийн ногдол ашиг гээд орлогожих боломжийг урт хугацаанд нээж өгөхөөр ажиллаж байна.

-Тэгэхээр судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын удирдлагуудтай яам ойлголцсон гэсэн үг үү?

Ойлголцож болохгүй ганц нэг асуудал байна. Тэр нь хувь хүмүүстэй холбоотой. Жишээлбэл, хооронд нь нийлүүлж болохуйц зарим хүрээлэн дээр дарга нарынх нь “Биеэ даана” гэсэн сонирхлоор бас их сургуулиудад нэгдэж болох ч мөн л энэ шалтгаанаар ойлголцохгүй байгаа нэг, хоёр тохиолдол бий. Харин хөгжлийн бусад асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа.

Газар дээр нь буюу багш нараас очоод асуувал энэ шилжилтэд сэтгэл хангалуун байгаа.

Бид шинжлэх ухааны яамны хувьд Засгийн газрынхаа өмнө үүрэгхүлээдэг. Сургууль дээрх судалгааны ажлыг чанаржуулах, тогтворжуулах ажлыг, хоёрдугаарт бие даасан хүрээлэнгүүдийн ажлыг тогтворжуулж үр дүнг нь харах ёстой.

Эс бөгөөс бие даасан хүрээлэнгүүдийн суурь судалгааны ажлуудын үр дүнг харахгүй байна, чанаргүй байна гэсэн шүүмжлэл байнга дагадаг. Тэгэхээр бид судалгааны ажил чанартай, тэнд ажиллаж байгаа хүмүүс чадавхитай гэдгийг нотолно. Ийм л зорилтыг тавьж байгаа.

-Боловсрол, шинжлэх ухааны салбартай холбоо- той таны ярьсан хийгээд иргэдийн шүүмжлэл зөрөөд байх шиг. Л.Гантөмөр сайд салбараа самарч байна, боловсролын салбар 189-д жагсч байна гээд мэдээлэгдээд байгаа?

Манай боловсролын салбар бүх түвшнээрээ ахисан. Хоёрдугаарт, хуучинтайгаа зууралдаж байгаа хүмүүс олон байгаа. Ерөнхийлөгч хэллээ шүү дээ. “Шинэчлэл хийхэд хамгийн хэцүү нь хуучнаасаа салах” гэж. Хуучнаасаа салахгүйн тулд “самарна” гэдэг үгийг хэрэглэдэг болж.

Газар дээр нь буюу багш нараас очоод асуувал энэ шилжилтэд сэтгэл хангалуун байгаа. Энэ хэмжээнд багш нарын, хүүхдүүдийнх нь дэмжлэгийг авсан шилжилт өмнө нь хийгдэж байгаагүй. Би улстөрд 10 жил явж, ард түмний итгэлээр энэ өндөр албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд үүнээс илүү бүгдээрээ гар нийлээд хийсэн шилжилтийг харж байгаагүй. Мэдээж хойшоо чангаахыг хүссэн оролдлогууд байна.

Боловсролын шинжлэх ухааны ямар онолыг би зөрчөөд байна вэ гэдгийг нотлох хэрэгтэй. Миний дэвшүүлсэн онол юугаараа дэлхийд хоцрогдох гээд байгаа юм бэ. Ингэж онолын түвшинд мэтгэлцээн хийнэ гэвэл лав 100 эрдэмтэн миний талд орох байх. Дэлхий дээр хэдэн мянган эрдэмтэн байдгаас манай энэ шилжилтийг хүлээн зөвшөөрсөн, талархсан сэтгэгдлүүд ирүүлж байна.

Би энд нэг зүйлийг бардам хэлэхэд бид дэлхийн тэргүүлэх боловсролын шинэ бодлогыг улс орондоо нэвтрүүлсэн шүү. Өнөөдөр улс орнууд хэрэгжүүлээд нотолчихсон тохиолдолд бид араас нь дагажбайгаа юм биш. Дэлхий юу руу тэмүүлж байна вэ түүнийг нь барьж аваад хийж байна.

Үүнийг Япон, Сингапур, Солонгос хийж чадаагүй бол, АНУ, Европын холбоо бүгд дутуу дулимаг хийж эхэлсэн. Онолын хувьд миний дэвшүүлсэн бодлого ялагдвал би алдаагаа засахад бэлэн.

-Тэгвэл боловсролын салбар ямар үзүүлэлттэй байгаа юм. Засаг солигдоход сайд нь солигдоогүй салбар нь танайх?

Багадаа 10-20 гэсэн жагсаалтаар бид урагшилсан. Гэхдээ бид үүнийг судалж тогтоодог байгууллагынх нь гишүүнээр элсч амжаагүй байгаа. 2020 он гэхэд бүрэн хамрагдахаар ажиллаж байна. Асуудлыг нөгөө талаас нь харвал жилд дэлхийн шилдэг 100 сургуульд Монголын 100 хүүхэд тэнцэж байна.

Массачусетсийн технологийн институтэд Монголоос дөрвөн хүүхэд байдаг. Гэтэл Бразилаас нэг л хүүхэд суралцдаг. Бразилийн хөгжил нь ямар билээ, хүн ам нь хэд билээ. Ийм байдлаар Монголын боловсролын салбарухраагүй.

Массачусетсийн технологийн институтэд Монголоос дөрвөн хүүхэд байдаг.

Монголчуудын хувьд нийгмийн бусад асуудлаас улбаалаад мөнхийн чамлалттай байгаа нь ойлгомжтой. Тиймдээ ч ард түмний аман яриагаар боловсролын салбар мэдэгдэхүйц сайжирна гэж итгэхгүй байна. Бодитоор хүүхдүүдийнх нь түвшинг харах юм бол байдал өөр.

-Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдэх ажил мөнгөний хамаарлаас ангид байх юм байна. Тэгвэл нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах ёстой вэ. Төсвийн тодотгол хэр оновчтой орж ирэв?

Төсвийн тодотгол зайлшгүй зүйл болчихлоо. Эдийн засгийн өсөлт төсвийн орлогыг бүрдүүлэхэд шууд хамааралтай байдаггүй том байна. Их олон салбарыг татвараас чөлөөлчихсөн учраас өнөөдөр Монголын төсвийн орлого уул уурхайгаас бүрддэг. Яаран уул уурхай дээр дорвитой өсөлт харагдахгүй байгаа учраас, дорвитой өсөлтийг хийх шийдвэрийг өнөөдөр болтол гаргаагүй байгаа болохоор төсвийн орлого, зарлагаа танахаас өөр гар. байсангүй.

Ер ньхүндрэл гэдэг валютын хомсдол. Валютын энэ хомсдолыг богино хугацаанд арилгах бодлогьг хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь өнгөрсөн жил уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, үйг ажиллагааг идэвхжүүлэх бодлогыг баталчихсан. Ингэх байж бид 2015 онд валютын Монгол руу орох урсгалыг нэмэгдүүлнэ гэж тооцсон Дараагийн асуудал нь хөрөнгө оруулалтыг урамшуулах тодорхой бодлогыг хийх шаардлагатай. Үүнийг богино хугацаанд авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт 2-3 жилийн дараа дахин ийм дайрлагад өртөхгүйн тулд эдийн засаг нь уул уурхайгаас үл хамаарах чадавхийг нөгөө талдаа бий болгох хэрэгтэй. Уул уурхайгаа хумиад нөгөө талын асуудлаа шийд гэж байгаа юм биш. Уул уурхайг хумих тусам бид жижгэрнэ.

Тиймээс бид уул уурхайгаа тэлэхийн сацуу уул уурхайтай тэнцэхүйц хэмжээний экспорт гаргах чадавхитай эдийн засгийг бий болго гэсэн үг. Тэгэхээр юуг экспортлох вэ гэхээр бусад орны үйлдвэрлэж чадахгүй зүйлийг, бусад оронд хийж байгаа зүйлийг чанарын өндөр түвшинд хямд өртөгтэйгээр хийх шаардлага тулгарч байгаа юм. Мэдээж энд мэдлэг, технологийн өндөр түвшин, судалгааны чадавхи бидэнд хэрэг болно. Үүний суурийг бэхжүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлуудаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй.

-Гэхдээ Засгийн газар өнөөдрийн хүндрэлийг татвар нэмж, гаднаас өр авах зарчмаар асуудлыг шийдэх гээд байгаа юм биш үү?

Үгүй. Өрийн таазыг нэмнэ гэдэг байгаа бүх зээлийг өр гэж тооцоолж бодитой дүгнэлтийг гаргая гэснийх. Одоо гадаад бүх өрийг төсөвт тооцъё. Ингэвэл өрийн хэмжээ 50 хувьд хүрэх нь. Үүндээ тохируулахын зэрэгцээ трэх жил тохиож болзошгүй асуудлаас сэргийлж таазаа нэмэгдүүлье гэсэн.

Харин төсвийг яагаад танах болсон бэ гэвэл өнөөдөр уул уурхайгаа дэмжих бодлогоо бүрэн гаргаж чадаагүй. Оюу толгой, Таван толгойн эцсийн охироог хийж чадаагүй. Тэгэхээр гаднаас валют олох эжлуудыг бодитой төлөвлөх бололцоогүй болчихож байгаа юм. Ингээд таналт хийж төсвийг тодотгон өргөн барьсан. Энэ тохиолдолд шийдлээ хүлээж байгаа эоуудлуудыг оруулалгүйгээр өнөөдрийн энэ мөчид байгаа эрх зүй, хууль, төрөөс гаргасан шийдвэрийн хүрээнд амьдралаа зохицуулах программыг боловсруулсан тэсэн үг.

Урьд жилүүдэд амар алдаа гарсан бэ гэвэл удахгүй энэ асуудлыг шийднэ гээд маргааш хийх ажлаа өнөөдөр хийчихсэн юм шигээр төлөвлөж төсвөө баталж байсан. Харин одоо үүнийг больж, амьдралынхаа түвшинг буюу бүхнийг байгаагаар нь тогтооё гэж байгаа. Тэгээд амьдралаа хэрхэн сайжруулах ээ гээд Таван толгой, Оюу толгойг эцсийн байдлаар шийдэж уул уурхайн бусад төслийг хөдөлгөнө. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг сайжирч төсөвт мөнгө орж ирнэ. Төсөвт мөнгө ороод ирвэл яаж ажиллах вэ гэдгээ тэр үед нь ярья гэж байгаа юм

-АН-ын Засгийн газар байгуулагдаад бонд босгосон. Мөнгөтэйүедээ асуудлуудаа яагаад шийдээгүй юм?

Биднийг ажил авахад хоёр тэрбум ам.долларыг ард түмэндээ тараагаад өгчихсөн, нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай байсан учраас бонд босгож мөнгө олохоос өөр сонголт байгаагүй. Харин бондын хөрөнгөөр юу хийх вэ гэдэг сонголт дээр алдаа гаргасан байж магадгүй. Яагаад гэвэл бэлэн байсан төслийн ихэнх нь замын ажил. 2007 оны үед бид их мөнгөтэй болоод 100 гаруй тэрбум төгрөгийг хааш нь хийх вэ гэсэн сонголт тулгарсан.

Тэгээд сумдаа эрчим хүчинд холбоё гээд цахилгааны шугам татсан. Бүх машин бетон шон ачаад хөдөө гарч байлаа. Т эгэхэд бүхий л компани бетон шонгийн үйлдвэр байгуулсан бол өнөөдөр бүгд хаалгаа барьсныг байнга санаж байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өрсөлдөх чадвартай эдийн засгийн бодлого байхгүй, асуудалд ямар ч бэлтгэлгүй учраас орон сууц, зам хоёр руу ихэнх мөнгө орлоо.

Эндээс дүгнэхэд Засгийн газар ухаангүйдээ бус шахалтаар бонд босгосон. Олсон мөнгөө зарцуулах бэлэн төсөл байсан нь тэр. Миний сэтгэл дундуур байгаа нэг зүйл нь олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг уул уурхай руу өгөх байжээ. Тэгэхээр мөнгөтэй болбол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, ТЭЗҮ, технологийг бэлдэх ёстой юм байна.

-Таналтыг иргэдийн халааснаас бус дарга нарын хэрэглээнээс эхэлье гээд байна. Ер нь төрийн албан тушаалтнуудын хэмжээнд ямар таналт хийгдэж байгаа юм?

 -Л.Гантөмөр гэдэг сайдын гадаад томилолт тэг болсон. Дотоод үйл ажиллагааны зардал өнгөрсөн жилээс ихээхэн хумигдсан. Бид албан хаагчдаа таван хувь цомхотгосон. Агентлаг, яам нийлээд 1600 хүнийг ажлаас халж байна. Үүнийг таналт гэж ойлгох хэрэгтэй.

Үүн дээр дэд сайдын албан тушаалыг болих хэрэгтэй гэж байна. Байнга боловсролын хийгээд эрүүл мэндийн салбар хүнд сурталтайд тооцогддог вэ гэвэл эрэлт ихтэйнх.

Уулзах хүний жагсаалт хэдэн зуугаараа гардаг. Тиймдээ ч хүмүүсийн шүүмжлээд байгаа таналт дунд дэд сайдын орон тоог алга болгож чадаагүй. Газрын орлогч дарга, агентлагийн орлогч даргыг байхгүй болголоо. Хэмнэлтийг дээрээсээ л хийж байна гэж ойлгоод байгаа.

-Нийгмийн энэ таагүй байдалд иргэд АН-ыг буруутгаж байгаа?

Эрх баригчдыг бүгдийг нь буруутгана. Бид олонхи болоогүй учраас бусад намуудтай эвсч байгаа. Эвсэнэ гэдэг бусдынхаа тавьсан шаардлагыг биелүүлнэ гэсэн үг. Тийм учраас уул уурхайг дэмжих бодлого гарахгүй, ажил хэрэг болохгүй байна. Гэхдээ бид өөрсдийгөө өмөөрөхгүй, чадах чинээгээрээ ажиллаж байна. Энэ уршигтай байдал мэдлэгийн эдийн засагтай болоогүй цагт байнга байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засагт орон бүр нэг өдөр баяжиж дараагийн өдөр нь гүн ядууралд ордог. Харин малчны амьдралыг харвал ямар ч хөдөлгөөн байхгүй. Тэгэхэд уул уурхайгаас хамааралтай, улсын төсвөөс хамааралтай хүмүүсийн. Амьдралд цохилт ирж байгаа. Эндээс харахад улсын эдийн засгийг хэнээс ч хамааралгүйгээр бий болгож цохилт авахгүй хэмжээнд хүргэх боломж байгаа. Өнөөдрийн энэ хүндрэл бол олон сонгуулийн уршиг, олон жилийн улс төрийн үр дүн.