Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон
2015.01.05

З.Бат-Отгон: Лекцийг сонсохоос илүү суралцдаг болсон

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.

Монгол суу ухааны Манукол академийн зүгээс сүүлийн үед хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгнө үү ?

Бид байгуулагдсанаас хойш 11 боть ном, 100 цуврал лекц хийж монголынхаа ард түмнийхээ сэтгэл зүрх,  чихэнд хүргэсэн. Одоо монгол суу ухааныг сонирхдог хүмүүс зөвхөн сонирхоод зогсохгүй мэдлэг болгон эзэмшиж, түүнийгээ амьдралд хэрхэн эзэмших зэрэг дараа дараагийн үе шат руу шилжиж байна.   

Цаашлаад судалгаа маань  Монгол суу ухааныг өөрөөсөө үндэслүүл, ургуулж, мөчирлүүлж, салаалуулж цэцэглүүлсэн үндэс болох Мөнх тэнгэрийн ухаан руу орчихлоо.  Үүгээрээ бид саяхан ном бичээд хэвлэлтэнд өгсөн.

Түүнчлэн лекцээ сургалтын цогц систем рүү шилжүүлж сүүлийн хоёр жил манай багш нар зааж байна. Сургалтанд  маань тодорхой түвшний хүмүүс сууж үр шимийг хүртэж, өөрсдийн хэмжээнд ашиглаж байна.  

Ер нь цаашдаа уг сургалтаа ЕБДС-ийн сургултын хөтөлбөрт оруулах тал дээр ажиллаж байна. Монгол суу ухаан бол зөвхөн монголын хил хязгаарт биш монгол туургатны хэмжээнд яригдахаар болчихсон байна.