Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчлэлийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал 92,6 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав
Ц.Даваасүрэн: Залуу эрдэмтэд “өнчин хүүхэд” шиг байх юм
Тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон уу?.Санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох талаар ямар өөрчлөлт оруулж байгаа вэ? Бид судалгаа шинжилгээг ашигладаггүй болхоор хөгжихгүй байна уу? Яагаад хөгжихгүй байна вэ?. Залуу эрдэмтэд “өнчин хүүхэд” шиг байх юм. Манай ШУА бол салхи ордоггүй газар. УИХ дээр орж ирээд өөрсдийнхөө цалинг нэмүүлээд байдаг...өөрөөсөө өөр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй болчихсон хүмүүс байдаг. Би Академич нарыг үнэлэхгүйдээ ингэж хэлж байгаа биш “ухаар” гэж хэлж байгаа юм.
Жишээ нь Солонгосын Институт дээр нэг Монгол охин хорт хавдрын нээлт хийж. Тэрийг гадныхан уралдаад авах юм. Манайхаас ганц ч хүн байхгүй байна. Тэгээд тэр охин одоо би Канад явна гэж байна. Тэгээд яагаад ингэж байгаа юм Монголдоо эм хийвэл бидэнтэй хэрэгтэй шүү дээ гэсэн чинь Манай ШУ-ын томчууд чинь биднийг нүдээр үзэхгүй, хоёрт миний амьдралыг шийдэж чадахгүй, гуравт миний энд юм хийдэг лаборатори байхгүй гэж байгаа юм. Би энэ талаар хууль санаачлаад Засгийн газар дээр замхарсан. УИХ-ын дарга бид нар 2010 онд нь улсын олимпиадад эхний байр эзэлсэн хүүхдүүдэд зориулаад 3 тэрбум төгрөгийн сан байгуулсан. Одоо тэр 20 хүүхэд сайн сурч байна. Энэ залуу эрдэмтдээ хэзээ дэмждэг? Угтаад авдаг болох вэ?. Дэлхийн түвшинд боловсорч байгаа залуучуудаа сайхан хайраар угтаад авдаг байх хэрэгтэй.
Л.Гантөмөр хариулав
ШУ-ын өнөөдрийн хүч нөөц, боломж бол чамлахааргүй байгаа юм. Хүссэн үр дүнг л чамлаад байгаа юм. Таны хэлж байгаа зөв. Бид энэ бодлогоор салбар дамжсан судалгааг дэмжье гэж байгаа юм. Жишээ нь МАА бүтээгдэхүүн дээр сүүг яаж дэлхийд танигдах хэмжээний брэнд болгохын тулд био технологи, биологи, МАА, эдийн засаг, маркетинг гээд бүх салбарыг хамарсан бүх судалгааг тэргүүн ээлжид санхүүжүүлье гэж байгаа.