2015.01.16
Х.Болорчулуун: Өршөөлийн хууль эдийн засгийг сайжруулна гэдэгт би итгэхгүй байна
Эдийн засгийн ил тод байдлын хууль батлагдсанаар далд эдийн засгийг ил болгож, сул байгаа мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно засгийн газрын гишүүд үзэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Миний хувьд уг хууль гараад аж ахуй нэгжүүд өөрийн буруу үйлдлээ ухамсраараа хүлээн зөвшөөрснөөр эдийн засаг сайжирна гэж бодохгүй байна. Энэ хуулийг нэг удаа ингээд гаргачихвал зарим бизнес эрхлэгчдийн хувьд өмнөх үйлдлээ давтан улам даварч магадгүй юм.
Ер нь шударга өрсөлдөхгүйгээр баян болсон хүмүүс энэ УИХ-д зөндөө байна. Бид ийм хууль гаргаад урд дахь нүглээ цайруулна гэдэг нь зүйн хэрэг.
Энэ хууль гарснаар монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт би лав итгэхгүй байна. Мэдээж энэ төрлийн хуулийг 10-20 жилдээ гаргаж байхаас биш ойр ойрхон гаргах нь тийм ч таатай биш юм.