Ухаалаг шийдэл хайгч хүн бүрт зориулсан “VIP76 expert” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
www.Vip76.mn сайтаас эрхлэн гаргадаг “VIP76 expert” сэтгүүлийн маань дөрөв дэх дугаар уншигч таны гар дээр очиж байгаад таатай байна.
2015.01.08

Ухаалаг шийдэл хайгч хүн бүрт зориулсан “VIP76 expert” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Улс орныхоо хөгжилд санаа тавьдаг, эрүүл аюулгүй орчинд амьдарч, хууль эрх зүйн таатай нөхцөлд бизнес эрхлэхийг хүсдэг хүн бүрт зориулсан сэтгүүлийн маань 2015 оны шинэ дугаар худалдаанд гарлаа.

www.Vip76.mn сайтаас эрхлэн гаргадаг “VIP76 expert” сэтгүүлийн маань дөрөв дэх дугаар уншигч таны гар дээр очиж байгаад таатай байна.

Бид энэ удаа нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухлаар тавигдаж буй олон асуудлыг хөндөхийг хичээлээ. Тухайлбал, Өндөр хэмжээний авлигыг үүсгэж, улс орны аюулгүй байдалд заналхийлдэг улс төр ба мөнгөний хамаарал, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтын асуудлаар хөндлөнгийн шинжээч, экспертүүдийн байр суурь, үндэслэлтэй саналыг нийтэлж байна.

Түүнчлэн Ахмадын хуулийн шинэчлэл, Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт, Гар урлалын бүтээгдэхүүний зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ, Хүнсний нэмэлт чанар аюулгүй байдал, Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа.

Та манай сэтгүүлээс улс орны хэмжээн дэх хөгжлийн чухал асуудлын шийдлийг олж мэдэх боломжтой.

Энэ удаад манай улирлын сэтгүүлд зургаан асуудлаар нийт 180 экспертийн үнэ цэнэтэй саналыг хүргэж байна.

Та манай сэтгүүлээс улс орны хэмжээн дэх хөгжлийн чухал асуудлын шийдлийг олж мэдэх боломжтой.

Манай сэтгүүлийн редакци иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн мэргэд, төр хувийн хэвшлийн гээд бүхий л талын оролцоог хангаж, аль нэг талын байр суурийг хэт дөвийлгөлгүй, тэнцвэртэй хүргэхийг эрмэлзэж, хараат бус сэтгүүл зүйн төлөө ажилладаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Та манай сэтгүүлийг “Интерном” номын их дэлгүүрээс худалдаж авах эсвэл бүх шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг редакцийн 701-22-701 утсаар лавлана уу.

Бид таны үнэ цэнэтэй саналыг сонсоход бэлэн. Дашрамд хэлэхэд, та эх орныхоо хөгжил дэвшилд санаа зовж явдаг бол тухайн салбартаа тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийг хүсдэг бол www.vip76.mn Сайтын “Эксперт” буланд хандаарай.