
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.01.15
УИХ дахь МАН-ын гишүүд унааны зардлаасаа татгалзав
УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийж, бүлгийн гишүүд Улсын төсвөөс олгодог унааны зардлаасаа татгалзаж буйгаа өнөөдөр мэдэгдэв.
УИХ-ын нэг гишүүний унааны зардалд сард 500 мянга, жилд зургаан сая төгрөг төсөвлөдөг аж.
Төсвийн таналтыг иргэдээсээ эхэлснийг олон нийт шүүмжилж, эсэргүүцэж буй энэ үед МАН-ын бүлгийн 26 гишүүн ийм санаачилга гаргаж, төрийн өндөр албан тушаалтнуудад үлгэр жишээ үзүүлэв.