УИХ-ын гишүүн А.Бакей Баян-Өлгий аймагт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Энэ үеэр шинээр ашиглалтанд орж буй Өлгий хотын Номын сан, Өлгий хотын I багтбаригдсан VIII цэцэрлэг, Жансая, Мейрим өрхийн эмнэлгүүдийн нээлтийн ажиллагаанд оролцож, эмнэлгийн ажилчид, сургууль, цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд нэн шаардлагатай ном, сургалтын материал хандивлав.
Өлгий хотын Номын сан ашиглалтанд орсноор аймгийн ард иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх мөн тохилог орчинд ном унших боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Бакей дараагаар нь Сагсай-Улаанхус чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын нээлтэнд оролцлоо. Энэхүү станц ашиглалтанд орсноор хөрш зэргэлдээ орших Сагсай, Улаанхус сумын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн цахилгаан хангамж сайжирна.