Авто тээврийн татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.01.14

Авто тээврийн татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр буюу баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгө, барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Моннис” ХХК-ийн 9 давхар барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1, 2 давхрын барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй стадионы эд хөрөнгө /
  • Барилга бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэх /
  • Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2 ,3 дугаар байрны 47 айлын орон сууц /
  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай / Нийслэлийн дүүргүүдийн Онцгой байдлын балансад бүртгэлтэй тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй автогражийн барилгыг “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх /
  • Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлд нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай
  • Хөтөлбөр батлах тухай / Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр /
  • Журам батлах тухай / Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай /
  • Журам батлах тухай / Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай /
  • Журамд өөрчлөлт оруулах тухай / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” /

Ой тэмдэглэх тухай

  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудаг тус тус хэлэлцэнэ.