Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын хурал боллоо
Монголын Авто Замчдын Холбоо
2014.12.15

Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн  ойн  баяр тохиож байна.  

Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан  Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн  ойн баярын  арга хэмжээ 2014.12.12- ны өдөр  МҮЭСТО-ны их танхимд боллоо.

Баярын арга хэмжээг нээж  Зам тээврийн яамны сайд Н.Төмөрхүү, Монголын Авто Замчдын Холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа нар замчиддаа баярын мэндчилгээ хүргэн  Авто замын салбарын хүндэт өргөмжлөл гардууллаа.

Тус хүндэт өргөмжлөлөөр  

Сүүлийн 5 жилд хамгийн олон км хатуу хучилттай авто замын зураг төсөл гүйцэтгэсэн компаниар “Эм Си Пи Си Жи Ар” ХХК
Сүүлийн 5 жилд  Хамгийн олон км хатуу хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулсан компаниар “Алтайн зам” ХХК
Сүүлийн 5 жилд  Хамгийн урт метр төмөр бетон гүүр барьж ашиглалтанд оруулсан компаниар “Гангүүр” ХХК
Сүүлийн 5 жилд  замын засвар арчлалтын үүргээ хамгийн сайн хэрэгжүүлсэн компаниар “Сэлэнгэ” АЗЗА ТӨХК
Сүүлийн 5 жилд  Хамгийн олон км авто  замд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниар “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК
Сүүлийн 5 жилд боловсон хүчний чадавхи техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазаа нэмэгдүүлэхэд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн компаниар “Арж капитал” ХХК  шагнагдлаа.
Мөн УИХ гишүүн С.Ганбаатар, Монгол улсын гавьяат барилгачин Б.Лувсан, Монгол улсын гавьяат барилгачин МАЗИН-ийн тэргүүн Р.Буд, МҮЭХолбооны ерөнхийлөгч Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар нар баярын мэнд дэвшүүлэн үг хэллээ.


Баярын арга хэмжээний үеэр авто замын салбарт  олон жил идэвх зүтгэл гарган ажилласан тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.  “Тэргүүний замчин” цол тэмдгээр   Н.Тогоомаа /МАЗЭмэгтэйчүүдийн Холбоо/,  А.Сэлэнгэ ”Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК, Б.Болд  ШУТИС-ийн багш, С.Наранбаатар ”Хангайн зам” ХХК,  О.Пүлжин ”Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК,  А.Учралмөнх  “Самон” ХХК,  А.Отгонбат  ”Арж капитал” ХХК, Ж.Энхцэцэг ”Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК , О.Баярцэнгэл  “Замын битум” ХХК нарыг, “Онц тээвэрчин” цол тэмдгээр Н.Дарханбаатар  ”Тэргүүн саруул зам” ХХК, Жуух бичгээр С.Эрдэнэ “Замын битум” ХХК нарыг шагнав. Мөн салбарын төрийн бус байгууллагууд шагнал урамшуул гардууллаа.

Монголын Авто Замчдын Холбоо

Мөн баярын арга хэмжээнд “Төгс үржих зам” ХХК инженер М.Жамсран , инженер Энхтайван, “Таны зам” ХХК-ийн санхүүч Ц.Болормаа, “Монголын хурдны зам” ХХК -ийн нярав Д.Оюун, инженер Болормаа, “Арж капитал” ХХК-ийн ажилтан Энхбаяр, “Кад сүрвэй” ХХК-ийн геодезийн инженер Н.Ариунбаяр, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн нярав Д.Отгонцэцэг,” Үйлсийн зам” ХХК, “Кэй Эйч Ти Эс” ХХК лаборант Чинхүслэн, Энхтуяа, ЗТЯ-ны ахлах мэргэжилтэнН.Сугаржав, “Замын битум” ХХК-ийн хүний нөөцийн менежер Ж.Цэрэнпил,” Ган гүүр” ХХК-ийн ажилтан Дэлгэрмөрөн нар Авто замчиддаа ая дуугаа өргөлөө.