2015.01.07

Ж.Эрдэнэбат: Өрийн таазыг зайлшгүй нэмэх шаардлага гарсан

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар өрийн тааз дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэхдээ буруу бодлогоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд өрийн таазыг 70 хувьд хүргэх гарцыг Засгийн газар сонгосон байна.

Харин хэмнэлтийн горимд шилжсэн байгаа Засгийн газар төрийн албан хаагчдийг цомхотгохоо азнахаар шийдлээ.

Харин энэ талаар сангийн сайд Ж.Эрдэнэбат “Арилжааны зээлээр улс орноо хөгжүүлнэ гэдэг маш хүнд. Тийм учраас урт хугацаатай, бага хүүтэй зээлүүд рүү шилжих ёстой. Ингэхийн тулд зайлшгүй өрийн босгыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Гэхдээ МАН-ын зүгийн байр суурь бол өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх хатуу байр суурьтай байгаа. Миний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа учраас 55 хувиас эхлээд цаашлаад төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа нийцүүлэх боломжийг бүрдүүлье гэсэн байр суурьтай байна.

Үнэхээр эдийн засгаа тэлэхийн тулд тодорхой хэмжээнд өрийн таазыг өсгөх ёстой” гэлээ.