Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2014.12.30

Д.Галсандорж: Таван Толгойн төсөл хөдөлгөөнд орсноор хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгнө

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ярилцлаа.

-Мега төсөл хөдөлгөөнд орно гэдэг ямар дохио өгч байна вэ ?

Олон жил стратегийн хөрөнгө оруулагчийг оруулна гэж хүлээлттэй байсан том Тавантолгойн төсөл стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгочихоод Засгийн газрын гэрээ хэлцэл хийх түвшинд хүрч байгаа нь аж ахуй эргэлтэнд оруулах талаар томоохон алхам хийлээ гэдэг сигналыг өгч байна.  

-Цаг хугацааны хувьд хоёр сар гэсэн. Энэ нь арай яараад байна уу гэсэн болгоомжлолыг бий болгож байна. Энэ талаар ?

Урьдчилсан байдлаар ажлын хэсгийн ярьж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг авч үзэхэд 4 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардаж байгаа юм шиг асуудал яригдаж байгаа. Олон улсын стандартын дагуу хөрөнгө оруулалтын хэлэлцээр, хувьцаа эзэмшигчдийн оролцоог тодорхойлох, нүүрсийг 30 жил төмөр замаар зөөх экспортын гэрээ хэлэлцээрүүд гээд олон зүйлийг хийнэ. Цаг хугацааны хувьд бол хоёр сард арай амжихгүй. Олон улсын түвшинд авч үзвэл таван сар зарцуулах ёстой.

-Тавантолгойн нүүрсийг гаргахдаа хоёр бодлого баримтална гэсэн. Үүний эрсдлүүдийг дурдахгүй юу ?

Экспортын нэг цонхны бодлого баримтална гэдэг бол зөв зүйл. Эрдэнэс Тавантолгойн уурхай олборлолтынхоо тал дээр сайн ажиллаж байгаа.

               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү