“Оюутолгой” компани Тавантолгойн станцаас эрчим хүч авахаар боллоо
Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах юм.
2014.08.15

“Оюутолгой” компани Тавантолгойн станцаас эрчим хүч авахаар боллоо

Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах юм.

Мөн өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгоход урт хугацаанд хамтран ажиллах юм байна.

Уг гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Оюутолгой" компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын үеэр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак үг хэлэхдээ “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь “Оюутолгой’’-н хувьд томоохон дэвшил болж байна.

Энэ нь Засгийн газар болон “Оюутолгой” компани нэгдмэл зорилгын телее хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид емнед бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллана” гэлээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан нараас дараахь тодруулгыг, авлаа.

М.Сономпил: Тавантолгойн  станцын эрчим хүчний  70 гаруй хувийг “Оюутолгой” худалдаж авна.

-Энэ гэрээг байгуулснаар манай талд ямар ашигтай гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газар 2013 оны гуравдугаар сард Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих шийдвэр гаргасан. Үүний дагуу 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн нэгж ажилласан.

Өмнөд бүс дэх эрчим хүчний томоохон хэрэглэгч бол “Оюутолгой” компани. Тавантолгойн цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний 70 гаруй хувийг тус компани худалдан авч ашиглахаар боллоо.

Үлдсэнийг нь Тавантолгой, Цагаан суварга гэх мэт томоохон уурхай, өмнөд бүсийн аймгуудад түгээнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсны дараа үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь хэн худалдаж авах вэ гэдэг нь тодорхой болж байна.

М.Энхсайхан: Энэ гэрээ хөрөнгө оруулагч итгэл төрүүлнэ

“Оюутолгой” компанид эрчим хүчээ худалдахаас гадна ямар чиглэлээр хамтарч ажиллах юм бэ?

-Тавантолгойн цахилгаан станцыг гаднын хөрөнгө оруулалтаар барихаар хичээж ажиллаж байна. Гэхдээ цахилгаан станц баригдсанаар асуудал шийдэгдэхгүй. Станцаас гарч байгаа эрчим хүчийг авдаг том хэрэглэгч байх ёстой. Тэр хэрэглэгч нь гарцаагүй “Оюутолгой” компани.

Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрын харилцаан дээр тулгуурлаад Монголд өмнөд бүсийн эрчим хүчний систем байгуулахаар хамтран ажиллахаар боллоо. Тиймээс энэ бол зөвхөн цахилгаан станцын төслөөс илүү том стратегийн асуудал.

Одоогоор Монголд зүүн, баруун, төвийн, Алтай Улиастайн гэсэн эрчим хүчний систем бий. Өмнөд бүсэд том хөгжлийн тухай ярьдаг хэрнээ эрчим хүчний системгүй. Тавантолгойн ордыг түшиглэн 450 мВт-ын цахилгаан станц барих асуудал бол томоохон эрчим хүчний сүлжээ үүсгэх ажлын эхпэл. “Оюутолгой” манай цахилгаан станцын эрчим хүчийг авна гэдэг нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Цахилгаан станцад хөрөнгө оруулагчид итгэлтэй байх ёстой.

-“Оюутолгой” компанид БНХАУ- аас авч байгаагаас нь хямдхан үнээр эрчим хүч нийлүүлнэ гэдэг болзолтойгоор энэ гэрээг байгуулж байгаа юу?

-Үүнийг одоохондоо шулуухан хэлж болохгүй. Яагаад гэхээр, Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч үлдсэн байгаа.

Энэ дөрвөн хөрөнгө оруулагчид тавьж байгаа нэг гол шаардлага нь эрчим хүчний үнийг аль болох хямдхан байлгах хөрөнгө оруулагчийг шалгаруулж авна гэдэг шаардлага. Тиймээс одоо БНХАУ-ын эрчим хүчний үнэтэй харьцуулах цаг нь арай болоогүй байна.

-Сонгон шалгаруулалтад үлдээд байгаа дөрвөн хөрөнгө оруулагчийг танилцуулж болох уу?

-Японы хоёр, БНСУ-ын хоёр хөрөнгө оруулагч үлдсэн байгаа, Тодруулбал, Японы “Марубени”, “Конса Электрик”, БНСУ, Францын хамтарсан консорциум, “DAEWOO” гэсэн хөрөнгө оруулагч бий.

Өнгөрсөн оны аравдугаар сард хөрөнгө оруулагчдад техникийн даалгавар өгсөн. Энэ сард арилжааны даалгавар өгнө. Арилжааны даалгавар гэдэг нь маш олон гэрээний төсөл бэлтгэх ажлыг хэлж байгаа юм.

-Хөрөнгө оруулагчдад техник технологийн ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Чанарын шаардлагыг маш өндөрт тавьж байгаа. АНУ-ын Механик инженерүүдийн холбооны стандарт гэж байдаг. Энэ стандартыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа.

Ингэснээр манайх өөрсдөө техник, тоног төхөөрөмжид нь хяналт тавих шаардлагагүй. Зөвхөн тус холбооны тамга дарагдсан эсэхийг л хараад тоног төхөөрөмжүүдээ хүлээж авах юм.

АНУ-ын Механик инженерүүдийн холбоо бүх тоног төхөөрөмжийг шалгаж стантад нь нийцсэн бол манай стандартад нийцлээ гэсэн тамга дардаг юм. Мөн байгаль хамгааллын өндөр шаардлага тавьж байгаа. Ер нь бидний тавьж байгаа шаардлага бол Монголын стандартаас хатуу.