УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.11.20
Ж.Батсуурь: Хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэх ёстой
Тавантолгойн ордоос иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэж амласнаар бол хүн бүрийн ирээдүй баталгаатай болно.
Иргэд хувьцаагаа зарж борлуулах хувь хүртэх боломжууд нээгдэх аж. Гэвч энэ амлалтууд бүдгэрч иргэд ч мэдээлэлгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Шийдвэрлэсэн асуудлыг ямар компани, хөрөнгө оруулалтын хэмжээнээс үл шалтгаалаад хувьцааг ард иргэддээ эзэмшүүлэх хэрэгтэй. Тодорхой ашигтай ажиллуулах хүртэл цаг хугацаа шаардагдана” гэлээ.
Эхний байдлаар иргэдэд хувьцааны бодитой үр дүнг хүртээхийн тулд Чалкод төлөх нүүрсний өрийг дарж дуусгах шаардлагатай. Өрийн асуудал шийдэгдсэн тохиолдолд хувьцааны асуудлыг цэгцрэх боломжтой аж.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү