Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ
1.Эрдэс баялгийн салбарт эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдлээ
2. ‘Газрын тосны бүтээгдэхүүний тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. (Газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаанд төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нэгдсэн бодлоготой болсон).
3.Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлууллаа. (Газрын тос, занар болон нүүрснээс хий, шингэн түлш гарган авах зориулалт бүхий технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас
1.Эрдэс баялгийн салбарт эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдлээ
чөлөөлөх замаар боловсруулах үйлдвэрийг дэмжих).
4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа (Энэ салбарт төрийн холбогдох байгууллагын нэгдсэн хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоо, зохицуулалтыг боловсронгуй болгосон).
5. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг батлууллаа. { Эрх мэдлийн төвлөрлийг саатуулан орон нутагт шилжүүлэх замаар их бүтээн байгуулалтыг дэмжих тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр мөн элс, хайрганы үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн).
6.”Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлууллаа (Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газар нутагт солбилцлоор олгож эрдэс баялгийн нөөцийг арвижуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Эрдэс баялгийн салбарын бодлогоор тодорхойлсон энэ салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах зорилтыг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн).
7. Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа (Олон жил хүлээлт үүсгэсэн хуулийн төслийг батласнаар Газрын тосны салбарт таатай эрх зүйн орчин бүрдэж өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн. Мөн “Уламжлалт бус газрын тос хэмээх” эдийн засгийн шинэ салбар хөгжих эрхзүйн үндэс бүрдсэн).
8.Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлуулсан.
Мөн “Газрын хэвлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл болон Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
2. Өнгөрсөн хугацаанд бензиний жижиглэнгийн үнэ тогтвортой байлаа
Иргэдийн зардлыг 650 орчим тэрбум төгрөгөөр хэмнэлээ. Хоёр жилийн хугацаанд доорх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр Шатахууны хилийн үнийг дунджаар тонн дутамд 350 орчим ам.доллараар бууруулснаар худалдан авагч иргэдээс гарах зардлыг ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний худалдааг нэгдсэн бодлогоор явуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлсэн.
Нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниудад Монголбанктай хуулийн хүрээнд хамтарч санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тухайлбал хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшны хэлбэлзлийн огцом өөрчлөлтөөс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан 6 сар хүртэлх хугацаатай хэлэлцээр байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жижиглэнгийн шатахууны 1 тн-д оногдох өртөг, зардлыг дунджаар 27 төгрөгөөр бууруулсан байна.
Шатахууны нийлүүлэлтэнд үнэ болон чанарын өрсөлдөөн бий болгож, нийлүүлэгч компаниудын тоог нэмэгдүүлсэн.
Нефтийн бүтээгдэхүүнийг түүхий тосны биржийн үнээс тооцдог
Шатахууны 60 хоногийн нөөцтэй боллоо
болсноор, өнгөрсөн хугацаанд шатахууны хилийн үнийг дунджаар төрөл бүр дээр 350 ам.доллараар бууруулсан. Гэвч долларын ханшны өсөлтөөс шууд хамааран хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй бензиний үнийг энэ хэмжээгээр бууруулах боломж гараагүй юм.
Шатахууны 60 хоногийн нөөцтэй боллоо. Стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүнд нийлүүлэлт, хангамж "нөөц", үнийн тогтвортой байдал нь хамгийн чухал шаардлагад тооцогдцог бөгөөд шинэчлэлийн Засгийн газар шатахууны нийт нөөцийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн ба үүний үр дүнд шатахууны 60 хоногийн нөөцтэй боллоо.
Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтын таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд экспортолж буй түүхий тосны оронд МГЛ- 93 бензинийг худалдан авч, энэ хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.
Эдгээр арга хэмжээний үр дүнд бензиний жижиглэнгийн үнэ 2012 оны наймдугаар сараас өнөөг хүртэлх 2 жилийн хугацаанд тогтвортой байна. Бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 50 төгрөгөөр буурч, 40 төгрөгөөр өссөн ба үүнийг дүгнэхэд 10 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
3. Монголдоо үлдэх алтны хэмжээ 3.5 тонноор нэмэгдэв
Алтны худалдааг ил тод болгох зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт” оруулав. Алт олборлогчид нь бүтээгдэхүүнээ Монгол банкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцохоор болгон хөрш зэргэлдээ орнуудын түвшинд хүргэж бууруулав.
Монголбанкаар дамжуулахгүй шууд гадагшаа борлуулах тохиолдолд (суурь роялти 5 хувь, үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь) өндөр татвар төлнө. Тус зохицуулалтын үр дүнд энэ оны есдүгээр сарын 08-ны
Монголдоо үлдэх алтны хэмжээ 3.5 тонноор нэмэгдэв
байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.5 тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 тонноор нэмэгдсэн байна.
Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдэх тусам гадаад валютын нөөц өсч валютын ханш тогтворжих улмаар эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой байх боломж нэмэгдэнэ. Алтны олборлолтыг дэмжих зорилгоор Уул уурхайн болон Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр“-ийг баталлаа.
Үндэсний хэмжээний томоохон арилжааны банкуудаар дамжуулан тус хөтөлбөрийн хүрээнд 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2014 оны эцэст 30 орчим тонн алт ("Оюутолгой ХХК”-ийн энэ онд зэсийн баяжмалтай хамт экспортлогдох алтны хэмжээг ойролцоогоор 20 тн гэж тооцсон) олборлохоор төлөвлөж байна.
4.Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ
Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай эрх зүйн орчинг бий болголоо. Шинэчлэн найруулсан “Газрын тосны тухай” хуулиар “уламжлалт газрын тос” буюу түүхий тос, байгалийн хий, “уламжлалт бус газрын тос” буюу шатдаг занар, занарын хий, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хий тослог элс зэрэг баялагийн эрэл, хайгуул, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед болон хууль батлагдсаны дараа эрлийн ажлын гэрээ байгуулах 30 гаруй санал ирсэн байна. Үүнээс 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тос, тухайлбал занар, нүүрсний давхаргын метан хийг хамарч байна.
Монгол улс анх удаа байгалийн хийгээ илрүүллээ. Манай улс анх удаа байгалийн хийгээ илрүүлж түүнийгээ ашиглах боломжтой боллоо. Таван толгойн ордын нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц өнөөгийн байдлаар 60 орчим сая тонн гэж тооцогдож байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад метан хийг ашиглах
Монгол улс анх удаа байгалийн хийгээ илрүүллээ
боломжтой юм. Энэ хийг ашиглах бүтээн байгуулалтын ажлын ТЭЗҮ-ийг хийж эхлээд байна. Ийнхүү “Газрын тосны тухай хууль”батлагдсанаар нийгэм, эдийн засгййн өндөр ач холбогдол бүхий Хийн салбар хөгжих боломж бүрдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Солонгосын "Корей газ" компанитай нүүрсний давхаргын метан хий олборлох талаар хамтран ажиллах гэрээг 2014 оны наймдугаар сарын 14- ний өдөр байгууллаа.
Газрын тос, шатдаг занар Монгол-2014 “ Oil and oil shale Mongolia 2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт есдүгээр сард анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ чуулга уулзалтанд газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, Britishgas, Sinopec, State oil, Genie oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөлөлөөс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгчид оролцлоо.
Мөн Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын Гэрээг Газрын тосны газар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Монголын алт” ХХК-уудтай, мөн Жени Ойл компанитай Шатдаг занарын эрлийн ажлын гэрээг тус тус байгууллаа. Газрын тосны экспорт 35 хувиар нэмэгдлээ.
Монгол Улс албан ёсоор Газрын тос экспортлогч орон болсон бөгөөд, 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөгийг тус салбараас төвлөрүүлэхээр ажиллаж байна. Тус салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цаашид газрын тосны хэд хэдэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нүүрсний давхаргын метан хийн олон эрлийн ажлын гэрээ байгуулагдсаар байна.
Ийнхүү экспортын дээд амжилтыг тогтоосон үйл явдал болсныг тэмдэглэхэд таатай байна. Эрдэс баялгийн экспортын хэмжээ 2014 оны эхний 8 сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар нэмэгдсэн бол, газрын тосны экспортын хэмжээ 35 хувиар нэмэгдэх энэхүү хэмжээ нь түүхэн амжилтыг тогтоогоод байна.
5. Таван толгойн ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг барих шийдвэрүүд эцэслэгдэж зарим стратегийн ордууд эргэлтэд орлоо
1.Тавантолгойн орд нөөцийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Урт хугацаанд үргэлжилсэн “Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан тус орд дээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийг сонгох үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан юм. Түүнчлэн Тавантолгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар " Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээ нэмэгдэнэ гэж тооцсон болно.
•Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгойн ордод цахилгаан станцыг барих ажлыг хариуцах төслийн нэгжийг байгуулах, ТЭЗҮ-ийг хийх зэрэг асуудлыг Чингис бондын хөрөнгөнөөс санхүүжүүллээ.
•Тавантолгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд хамтарч ажиллахаар “Рио Тинто” комнанитай гэрээ байгуулсан.
•Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон
Тавантолгойн орд нөөцийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа
санхүүжилтийг хариуцан ажиллах “Гашуун-Сухайт” ХХК байгуулагдаж, улмаар тус төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
•Өмнөд хөрш БНХАУ-тай транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдав.
Ийнхүү Тавантолгойн ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэр гарлаа. Мөн Засгийн газраас Тавантолгойн ордод дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2.Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэрийг УИХ гаргасан. Цагаан суваргын зэс молибединий баяжуулах үйлдвэр 2016 онд ашиглалтанд орж жилд дунджаар 300,000 тн зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортлоно.
3.Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бэлтгэл ажил дууслаа. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.