Г.Шийлэгдамба: Чухлаас нь эхлэн асуудлыг шийднэ
УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-Төрийн тусгай албан хаагчдын үйлчлүүлдэг эмнэлгийг шорон болгочихсон байсан. Байдал үнэхээр тийм байсан юм уу?
Төрийн тусгай хамгаалалттай албан хаагчдыг эмчлэх зориулалтаар анх баригдаж байсан барилгын зориулалтыг оффис болгон өөрчилсөн. Ажлын хэсгийн хүрээнд тухайн обьектод очиж танилцсан.
-Зориулалтыг нь буцаан өөрчлөхөд хэдэн төгрөг шаардлагатай вэ ?
Өмнө нь зарцуулсан хөрөнгийн хэмжээ 4-5 орчим тэрбум төгрөг гэсэн. Үүнийг судлах ёстой. Одоо харин Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан ажлын хэсэг хэдэн төгрөг шаардлагатайг тогтоох гэж байгаа. Ирэх долоо хоногоос тооцоо судалгаа тодорхой болно.
-Барилгыг мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж байсан гэж үнэн үү ?
Обьект хоёр корпустай. Нэг хэсэгт хууль зүйн яам нөгөө талд нь хууль зүйн яамны бусад байгууллагууд орох зориулалтаар өөрчилсөн. Мөн тусгай үүрэг гүйцэтгэх, процессийг явуулах байгууллага орохоор төлөвлөж байсан юм байна лээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү