Ц.Даваасүрэн: Албан тушаалынхаа тоог нэмж ард түмнийхээ халаасыг тэмтэрч болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.12.23

Ц.Даваасүрэн: Албан тушаалынхаа тоог нэмж ард түмнийхээ халаасыг тэмтэрч болохгүй

-2014 оны төсвийн тодотгол юугаараа онцлогтой вэ. Төсвийн байнгын хорооны даргын хувьд та энэ талаар юу хэлэх вэ ?

Энэ удаагийн төсвийн тодотголыг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан хийсэн. Өөрөөр хэлбэл яамдын нэр, тоо өорчлөгдсөн. Монгол Улсын төсвийг сайдын нэрээр багцыг нь баталдаг учраас тухай бүр өөрчилж байх ёстой гэдэг үндсэн дээр хийсэн байгаа.

-Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар шинэ яамдтай болсон. Эдгээр яамны төсвийг хэрхэн эохицуулах гэж байгаа вэ?

-Эдийн засгийн хямралтай үед яамдын тоог багасгаж байсан түүхтэй. Харин шийдлийн Засгийн газар яамдын тоог нэмчихлээ. Тиймээс хэмнэлтийн гэдэг асуудал худлаа болчихож байгаа юм. Тэгэхээр шинээр байгуулагдсан яамдын хүрээнд өмнө нь хассан байсан хөрөнгөө нэмж оруулаад төсвөө тодотгосон гэсэн үг.

-Шинэ Засгийн газраас танай байнгын хороонд хэдэн хуулийн төсөл оруулж ирсэн бэ?

-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа эхэлснээс хойш эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөл оруулж ирээгүй. Зөвхөн 2014 өны төсвийн тодотгол хийх хуулийн төсөл өргөн бариад хэлэлцсэн.

-Төсвийн тодотголоор ноос, арьс ширний урамшуулалаас хичнээн төгрөг хасав. Үүнээс болоод малчид нэлээд бухимдалтай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-2014 оны төсвийн төслийг тодотгох асуудлыг хэлэлцэхэд энэ талаар нэлээд ярилцсан. Тойргоос сонгогдсон орон нутгийн гишүүд дэмжихгүй байх болов уу гэж бодсон ч бялуу хуваалт явагдаж байгаа учраас амаа үдүүлээд дуугүй болчихсон, Уг нь урамшуулалд 18 тэрбум төгрөг төлөвлөсөн байсан.

Хоёр тэрбумыг нь малчдад өгсөн байгаа. Гэсэн ч мөнгөө өгөхгүйн тулд п хоршооны төсвийг авч хаях заалтыг  санаачилж оруулж ирсэн, 2014 оны төсвийн тодотголоор 51 тэрбум  төгрөг хассан. Тэрний 16 тэрбум нь малчдад өгөх урамшуулал байсан  юм. Энэ урамшуулал хөдөөгийн иргэдэд очсон бол хэрэгтэй байсан.Хөдөө амьдрах итгэл сэргэнэ, мөн орлоготой байх байсан.

Сүүлийн жилийн судалгаанаас үээхэд, ноос, арьс ширний урамшуулал өгөөд эхлэхээр залуучууд наашаа чиглэхээ больсон. Ингэж байтал урамшууллыг нь болиулах гэж байгаа нь эргээд Улаанбаатарт хэт их төвлөрөл бий болгох үндсийг тавьж мэднэ, Тэгэхээр хөдөө яаж хүн тогтох юм бэ, Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байгаад байна. Шийдлийн Засгийн газар ярьсныхаа эсрэг яваад байна,

-Хүүхдийн мөнгөний тухайд?

-Хүүхдийн мөнгөнөөс 1,5 тэрбумыг хасч байна. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг УИХ дахь бие даагчдын зөвлөл дэмжихгүй,

-Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө гэсэн. Үүнийг яаж тогтоосон юм бэ?

-Одоогоор яг тогтоол боловсруулж, хуулийн төсөл өргөн барьсан юм алга, 2015 оны төсөв өргөн баригдана. Тэр үеэр ингэж орж ирэх нь үү, Хямарч байгаа үед өөрсдөө дэд сайд, яамныхаа тоог нэмээд барьцаа ахиулаад, Харин ард түмнийхээ халаасыг сэгсэрнэ гэж болохгүй.

-Таныхаар бол төсвийн мөнгийг хэмнэснээр халамж, урамшууллын мөнгийг өгөөд явах боломжтой гэж үээж байна уу?

-Би мөнгө гэхээс илүүтэй ёс зүй талаасаа болохгүй байгаа гэдгийг хэлээд байна. Мөнгө талаасаа ч төрийн алба 20 мянган хүнээр нэмэгдээд, бялуу хуваах зэргээр шат шатандаа нэмээд явчихсан байгаа, Ингэхийн оронд иргэдэд амалж сонгуульд гарч ирж байсан амлалтаасаа татгалзахаар жудаггүй зан байхгүй юу.

Одоо ийм зан гаргаж байгаа ч улстөрчид 2016 онд "Юу дутаж байна" гээд л ард түмнийг царайчлаад эхэлнэ, Өлсгөж, өлсгөж байгаад амлахаар итгэдэг юм уу. Би сүүлийн үед ингэж бодож байгаа, Горьдоод саналаа өгчихдөг юм болов уу. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг амалсан амлалтаасаа буцна гэдэг утгагүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бодож байхдаа юугаа бодож амалсан юм, Хэрвээ ёс зүй, зарчимтай төр байх юм  бол  энийг чадахгүй  боллоо  гэхээр    хоёр       гараа өргөх ёстой байхгүй юу. Чадахгүй мөртлөө      чадаж      байгаа юм шиг царайлахаар улам доройтоод, өшөө хямарч байна, Эцэст нь хэлэхэд, ард түмнийхээ нэрийг барьж битгий хуур гэж хэлмээр байна, Албан тушаал авах болохоор хөөрхий муу ард түмэн гэчихнэ,  Авсан     хойноо  эд нараас мөнгийг нь авна гээд унадаг. Энийг л болохгүй байна гэж хэлнэ.