Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.15
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 50 нас хүрч байна
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.15/ Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг 50 нас хүрч буйтай холбогдуулан уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нь 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв