Хэт намчирхаад хамгийн залууг нь барьж авч байна
2011.05.12

Хэт намчирхаад хамгийн залууг нь барьж авч байна

АН-ын нэр бүхий гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг оргөи барьсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг өчигдөр төрийн ордонд хуралдлаа. Удирдах зөвлөлийн хуралдааиаар ямар шийдэлд хүрсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулсан юм.

-МАН-ын Удирдах зөвлөл Д.Зоригт сайдыг огцруулах саналд шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийн талаар ярихгүйюу?

-МАН-ын Удирдах зөвлөл бодлогоо хэрэгжүүлье, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын сайдыг солихгүй гэсэн шийдэлд хүрлээ. Эрх барьж байгаа намын хувьд бид хийх зүйлээ олон түмэндээ хүргэе гэж шийдлээ. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тухайд ажлаа хийхдээ алдаа гаргасан байж болно. Гэвч алдаагаа засч залруулах үүрэг өглөө. Гэхдээ тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Оюу толгойн гэрээ хэлэлцээрт орж, хөрөнгө оруулалтыг нааш нь татаж чадсан. Ажил нь эхлээгүй байхад хөрөнгө оруулалт нь эхнээсээ орж ирж байна. Хэрвээ ажил нь эхлээд бүтээн байгуулалт явагдаад ирвэл ЭНЭ хөрөнгө оруулалтын хэмжээ бүр их нэмэгдэх юм байна гэж бодож байна. Бид Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 10 жил яриад хэрэгжүүлж чадаагүй. Энэ ажлыгД.Зоригт гардан хэрэгжүүлж, эхлэлийг нь тавьсан шүү дээ. Д.Зоригт бол Монгол Улсын хөгжлийн төлөө хийсэн юм, хэлэх үгтэй залуу.

-Оюу толгойн гэрээг сайжруулах үүргийг өгсөн үү?

-Оюу толгойн гэрээний явцыг мэдээлж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах асуудлыг хөрөнгө оруулагчтай хэлэлцэн хэрэгжүүлэх үүргийг өгье. Мэдээж гэрээнд сайжруулах зүйл байгаа гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Тиймээс энэ гэрээг байнга сайжруулж болно шүү дээ. Гэрээг сайжруулах үүрэг ч өгөгдөх болов уу.

- Д.Зоригт сайд ямар ажил хэрэгжүүлснийг тодорхой хэлэхгүй юу?

-Би Говь-Алтай аймгийг төлөөлоөд УИХ-д сууж байгаа гишүүн. Тиймээс өөрийнхөө аймагт хийгдсэн ажлуудаас нь жишээ татаж нэрлэе. Говь-Алтай аймагт олон жил хүлээгдсэн ажлууд бүгд хийгдсэн. Манай аймагт нарны сэргээгдэх эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орлоо. Баруун бүсээс эрчим хүчтэй холбогдлоо. Товийн бүсээс Могойн гол тосол шийдэгдлээ. Сумдын хооронд цахилгааи дамжуулах шугамыг татаж дууслаа. Аймгийн товийн эрчим хүчний системийг бүх технолгитой нь иж бүрэн шинэчилж чадсан. Улс орны хэмжээнд хөгжлийн хөдөлгүүр болсон Оюу толгойн бүтээн байгуулалтын томоохон ажил эхэлж чадсан. Одоо Тавантолгойн ажлыг эхлүүлэх гэж оролдож байна. Том, шинэ ажлыг олон улсын түвшинд хийхэд асуудлыг мэддэг, шинэ мэдлэгтэй, шинэ хүмүүс хийхээс өөр арга байхгүй. Үүнийг хуучин аргаар хийж чадахгүй. Уг гэрээний үг, үсэг, таслал маш нарийн. Нэг үгийн орчуулгын буруу утгын алдаанаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Үүн дээр хариуцлагатай ажиллаж байгаа хүн бол Д.Зоригт. Хэрвээ огцруулах гээд байгаа юм бол оор хүмүүсийг огцруулаач дээ. Яагаад улс орны хамгийн тулгамдсан том салбар болсоэ эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг урагашуулан авч явж байгаа хүнийг огцруулах гээд байгаа юм . 10 жилийн өмнө яриад чадаагүй Оюутолгойг эхлүүлж, 50 жил дарагдсан Тавантолгойд ажил эхлүүлэх гээд байгаагийн төлөө яагаад оролдоод байгаа юм. Д.Зоригт гаргасан алдаагаа засаад явж байгаа.

-Удирдах зөвлөлийн гишүүдД.Зоригтыг огцруулахгүй гэж 100 хувь дэмжсэн үү?

-100 хувь дэмжсэн. Яагаад гэвэл Монгол Улсын гол бодлогыг авч явж байгаа хүн. Оюутолгойн орд бол таван Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй тэнцэнэ. Хэрвээ Тавантолгойг ажиллуулж эхлэвэл 10 "Эрдэнэт"-тэй болно. Би улс төрийн талаас нь харж байна. Ажил хийж байгааг нь огцруулах гээд байгаа нь сонин. Огцруулах асуудлыг тавих юм бол С.Баярцогт, Л.Гансүхийг хамтад нь огцруулах хэрэгтэй.Тэд хамтдаа байсан. Гэтэл хэт намчирхаад, хамгийн залуугын, барьж анч байна.Үнэндээ Д.Зоригт хамгаалалт муутай залуу. Улс тор сайн мэдэхгүй хүн. Тиймээс бид л энэ хүнийг хамгаалах хэрэгтэй байна гэв. МАН-ын бүлгийн гишүүд мөн Д.Зоригт сайдыг огцруулахгүй байх шийдвэр гаргалаа.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.