Ц.Даваасүрэн: Шүүмжлэлд эмзэглэдэг бол улстөрч болсны хэрэггүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцлоо.
-Та ямар шашин, шүтлэгтэй вэ ?
Би Буддын шашинтай. Манай эмээ их шүтлэгтэй хүн байсан. Тэгээд эмээгээ дагаад багаасаа Бурханы шашин шүтэж ирсэн.
-Таны хэлэх дуртай үг юу вэ ?
Би “Явсан нохой яс зууна” гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ үг миний амьдралдаа барьдаг зарчим болж ирсэн.
-Таны сонирхол, хобби юу вэ ?
Би багадаа хөдөө өссөн учраас байгальд их дуртай. Мөн ан авд нилээд сонирхолтой. Харин сүүлийн үед моринд их дуртай болоод байгаа.
-Таны багадаа мөрөөддөг байсан мөрөөдөл тань юу вэ ?
Саяхан би багадаа хэрэглэж байсан дурсамжийн дэвтрээ үзтэл олон онгоц зурсан байна. Бодвол нисгэгч болохыг мөрөөддөг байж. Тухайн үед манайх аймгийн төвийн нисэхийн хашаанд байсан юм. Онгоцны тоосонд тоглож өссөн болохоор тэр үедээ тэгж боддог байсан. Харин амьдрал баялаг учраас мэргэжлээ сонгохдоо өөрийг сонгосон.
-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?
Миний хүүхдүүд. Яагаад гэвэл би тэднээр мөнхөрсөн, үхлээс айхгүй болсон.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү