2014.12.02
Д.Сумъяабазар: Улс орныг хөгжүүлэх хариуцлагатай түүхэн үе ирж байна
МАН-ын орон нутаг дахь гишүүдийн олонх нь засгийн газарт хамтрахыг дэмжлээ. Харин Засагт хамтрах эсэх асуудлаар намын гишүүд өөр өөр байр суурьтай байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Нам шинэ Засгийн газарт орох ёстой гэдэг байр суурийг анхнаасаа барьж байсан. Үүн дээрээ ч хатуу байр суурьтай байгаа.
Харин улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлүүд зэрэг олон зүйлүүдийг хамтарч давах ёстой. Улс орны амьдралыг хөгжүүлэх хариуцлагатай түүхэн үе ирж байна” гэлээ.