Ажлын хэсэг бодит мэдээллийг бага хурлын гишүүддээ хүргэх үүрэгтэй
МАН-ын нам бага хурлаа хийлээ. Ямар зөвшилцөлд хүрэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Алдаатай том бодлогууд явагдсан. Үүнийг чин сэтгэлээсээ залруулж чадах Засгийн газар уу, эсвэл эдийн засгийг зохиомлоор түр зуур тэтгэж цаашдаа улам хүндрэх зүү гэдэг нь нэн тэргүүний асуудал байна. Үүн дээр л улс төрийн намууд анхаарч шийдлээ гаргах ёстой. Ажлын хэсэг бодит мэдээллийг бага хурлын гишүүддээ хүргэх үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Эдийн засагт бодитой хүндрэл гарсан гэдгийг зарласан. Тиймээс бид хамтарч байж л үр дүнд хүрнэ. Улс төр заавал сөрөг хүчинтэй байдаг гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ зөвшилцлийн үр дүнд урагшаа алхах ёстой.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү