“Хөгжил дэмжих хуулиуд” хэлэлцүүлэг болно
“Торгоны зам” чөлөөт эдийн засгийг дэмжих сангаас зохион байгуулдаг ээлжит хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Туушин” зочид буудалд болох юм.
байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хөгжил дэмжих хуулиуд” сэдвээр илтгэл тавьж, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулийн өөрчлөлтүүд улс орны хөгжлийн хэрхэн урагшлуулах талаар судалгаанд суурилсан сонирхолтой мэдээллүүдийг өгөх юм байна. Хэлэлцүүлэгт оролцогчид 50 мянган төгрөгийн такс төлөх бөгөөд /зөвхөн Улаанбаатар эдийн засгийн клубын гишүүдэд хөнгөлөлттэй/ таксын төлбөр нь “Торгоны зам” чөлөөт эдийн засгийг дэмжих санд хандив болон орох юм байна.
Тус сангаас зохион байгуулдаг цуврал хэлэлцүүлгийн өмнөх удаад УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож, “Засаглал ба хөгжил” илтгэл тавьж, Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүргийн талаар олон улсын жишигтэй харьцууласан сонирхолтой мэдээлэл хийж байсан юм.