УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.11.19
Х.Баттулга бусаддаа үлгэрлэв
Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү цахилгаанаас үүдэлтэй осолд өртөж шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн.
Эмч нарын хэлснээр Б.Билгүүдэй хүү 4-р зэргийн түлэгдэлтэй бөгөөд зүүн хөлийг нь өвдөгний доогуур тайрахаас аргагүйд хүрчээ.
Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол халдвар цусанд орох аюултай тул Бээжинд эмчлүүлж хагалгаанд орохоор болсон байна. Энэхүү хагалгаанд ороход 60 сая төгрөг шаардлагатай байгаа аж.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Б.Билгүүдэй хүүд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болсон талаар хүүгийн гэр бүлийнхэн цахим хуудастаа онцолжээ. Тэрээр бусад УИХ-ын гишүүд болоод хүүд туслах хүсэлтэй хүмүүсийг уриалж, өөрөө үлгэр дуурайлал үзүүлсэн байна.