Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.11.18

Х.Бат-Ялалт: Төр нь төр шиг байхгүй бол хүн чанар улам л гээгдэнэ

Сүүлийн үед Монголчууд бидний хүн чанар хүнлэг сэтгэл дутагдсанаас болж гэмт хэргийн гаралт нэмэгдэх  бусдын тусламжийг авч чадалгүй амь насаа алдах тохиолдол ихээхэн гарч байгаа аж.

Төрийн тогтворгүй байдал, нийгэм эдийн засгийн хүндрэлийг дагаад гэмт хэргийн гаралт өсдөгийг судлаачид хэлж байна. Төрийн түшээдийн худал хуурмаг байдал, авилга хээл хахууль, шударга бус явдал нь иргэдийн итгэлийг эвдэж зөвхөн өөртөө итгэж амиа бодох хандлагыг ихэсгэх аюултай аж.

 Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол хүн болгон муу болно гэж бодохгүй байна. Сайн хүмүүс их олон бий. Цаашдаа дэг журмыг тогтоон төр нь төр шиг үйл ажиллагаагаа явуулахгүй бол хүн чанар улам гээгдэнэ. Улс төрчид эх орноо бодохоо больчихсон, төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байх сэтгэл нь дутагдаж байна. Шат шатандаа хүн чанараа гээх тусам амиа бодсон байдал улам нэмэгдэж байгаа юм” гэлээ.  

                                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү