“Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын тоглолт болно
Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
2014.11.04

“Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын тоглолт болно

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газраас  хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд удахгүй зохион байгуулах ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Тэдний хувьд энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр “Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх тоглолтын зохион байгуулна гэв. Дээрх тоглолтыг “Ард түмний чуулган” зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрээ олох зорилгоор хийж байгаагаа дуулгалаа. Тиймээс тэд урлаг, соёлын одуудад хандсан бөгөөд тэд уриалгахан энэхүү хандивын тоглолтонд нь оролцохоор болсон байна.

Хандивын тоглолтонд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, У.Далантай, С.Жавхлан тэргүүтэй одод ая дуугаар өргөх нь ээ. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна.

Түүнчлэн 12 сарын 10-нд Улаанбаатар хотноо “Ард түмний чуулганыг зохион байгуулахаар бэлдэж байгаа гэлээ. “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн эгнээндээ 50 гаруй байгууллагыг нэгтгэсэн бөгөөд сар бүрийн 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” жагсаалыг зохион байгуулдаг билээ. Тэд энэ сарын 10-нд Чингисийн талбайд ээлжит жагсаалаа хийж юм байна.

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөн нийслэлийн есөн дүүрэгт салбар нэгжээ байгуулан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудалд хамтран ажиллахаар уриалж байгаа юм. 

Энэ үеэр Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Одцэцэгтэй ярилцаж цөөн асуултанд хариулт авлаа

-Танай хөдөлгөөн цар хүрээний хувьд улам өргөжиж байгаа. Тиймээс хөдөө орон нутагт байгаа дэмжигчидтэйгээ хэрхэн холбогдож байна вэ ?

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Одцэцэг

-Тэгэлгүй яах. Удахгүй бид хөдөө орон нутагт салбар, хороодыг байгуулан ажиллах болно. Ямартаа ч эхний ээлжинд нийслэлд байгаа дүүргүүдэд салбаруудаа байгуулан иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна.

-Иргэдийн санал гомдол ямар асуудалд түлхүү байна вэ ?

Ихэнхдээ газрын асуудалтай санал гомдол ихээр ирж байна. Бид тэдгээрийг зохих түвшний хүмүүс рүү хүргүүлж, зөвлөгөө өгөх зэргээр тусалж байна даа.

-Дүүргүүдэд байрлаж буй иргэдийн гомдол хүлээн авах газарт ямар мэргэжлийн хүн ажиллаж байна вэ ?

Дандаа салбар, салбарын мэргэжлийн хүмүүс ажилладаг. Эрүүл мэндийн асуудалд бол тухайн салбарын мэргэжилтэн. Хууль бол хуулийн мэргэжилтэн гэх зэргээр ихэвчлэн ард иргэддээ мэргэжлийн түвшинд тусалж чадахаар хүмүүс ажиллаж байгаа