Шилдгийн шилдэг ҮЭ-ийн хороодыг шалгарууллаа
ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн харъяалагдах ҮЭ-ийн холбооны анхан шатны байгууллагуудаас тэргүүлсэн 10 анхан шатны хороог Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шалгаруулсан байна.
Шилдэг ҮЭ-ийн хороодыг жагсаавал:
1.УБТЗ-ын Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрийн ҮЭ-ийн хороо
2.Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын ҮЭ-ийн хороо
3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ахлах 2 дугаар сургуулийн ҮЭ-ийн хороо
4.Дархан-Уул аймгийн “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХК-ийн ҮЭ-ийн хороо
5.“ДЦС-3” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо
6.“Ээрмэл” ХК-ийн ҮЭ-ийн хороо
7.“Нарантуул трейд” ХХК-ийн түрээслэгч иргэдийн ҮЭ-ийн хороо
8.Орхон аймгийн “Баян-Өндөр”цогцолбор сургуулийн ҮЭ-ийн хороо
9.Өвөрхангай аймгийн Гучин Ус сумын ЕБС-ийн ҮЭ-ийн хороо
10.Улсын Драмын Эрдмийн театрын ҮЭ-ийн хороо
Энэхүү шалгаруулалтыг хийхдээ МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн “Тэргүүний байгууллага шалгаруулах тухай” 2012 оны 38 дугаар тогтоолын 3 дахь заалт, гишүүн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын шийдвэр, тодорхойлолт, Ажлын албаны гаргасан саналыг үндэслэсэн байна.