Д.Баттулга: Хоёр хотын бизнесийн түншүүд томоохон амжилтанд хүрч байна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Сөүл хотын иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын урилгаар албан айлчлал хийж байна. Ирэх жил Улаанбаатар хот, Сөүл хотын хамтын ажиллагааны гэрээг үзэглэсний 20 жилийн ой болно.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Сөүл хотын ИТХ, НИТХ бол хоорондоо нягт харилцаатай. Харилцан төлөөлөгчдөө урьж тодорхой туршлага солилцох чиглэлээр нилээн ажилладаг. Сөүлийн гудамж, ой зэрэг бодит ажлууд нилээн хийгдсэн. Сүүлийн жилд хотуудын хоорондын бизнесийн түншүүд томоохон амжилтанд хүрч байна” гэлээ.
Уулзалтын үеэр талууд ирэх онд тохиох Улаанбаатар Сөүл хотын ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцсэн.
Мөн айлчлал хотуудын хурлын байгууллагын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх болон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү