Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва
2014.10.30

Д.Тэрбишдагва: Евро стандарт нь олон улсыг нэгтгэсэн зүйл

Стандартчлал хэмжилзүйн үндэсний төв Европын холбоотой хамтран Монголын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд евро стандартыг хангаж чадахгүй бол том зах зээл хаалттай хэвээр байна гэсэн үг юм. Энэ стандартад нийцүүлэхийн тулд стандартчлал хэмжилзүйн төвийн бүтэц хууль эрх зүйг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй болжээ.

Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва “ Евро стандарт гэдэг нь олон улсуудыг нэгтгэсэн. Зүүн Европын улсуудыг евро стандартад нэгтгэснээр тэдний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэлэгдэж европод борлогдохоос гадна бүтээгдэхүүний эцсийн чанар сайжирсан том туршлага бий.

Бидний хувьд хөгжлийн зам төстэй энэ улсуудтай адилаар хэрэгжүүлэх юм бол бусад улсын стандартаас илүү түргэн, үр дүнтэй болно гэж үзэж байна” гэлээ.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд Европын холбооны улсаас 3.7 сая евро буюу ойролцоогоор 9.5 тэрбумыг зарцуулахаар болсон байна.

                                                           Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү