АНУ-ын Денвер хотын хүний эрх, Нийгмийн түншлэл буюу Нийгмийн хамгааллын газрын дарга Дерек Окубо Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
2014.10.27
Хотын захиргааны мэргэжилтнүүд Денвер хотод туршлага судална
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар АНУ-ын Денвер хотын хүний эрх, Нийгмийн түншлэл буюу Нийгмийн хамгааллын газрын дарга Дерек Окубо Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Ноён Дерек Окубог нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзан, хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн 375 жилийн ойн баярт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хотын захиргааны мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотын захиргаанд богино хугацааны дадлага хийх, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
АНУ-ын Денвер хот