ҮЦХ-ын дарга Б.Саранчимэг олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хуралд оролцож байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг
2014.10.29

ҮЦХ-ын дарга Б.Саранчимэг олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хуралд оролцож байна

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр ногоон боловсрол, ногоон хөгжил рүү тэмүүлэх болсон. Тиймээс энэ төрлийн олон ажлыг нийгэм рүү чиглүүлэн хийсээр байгаа. Үүний нэг нь Олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хурал. 

Жил бүр зохион байгууллагддаг энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн, судлаачид, байгаль орчин экологийн мэргэжилтэнгүүд хуран цуглаж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг. Энэ дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаж, олон нийтэд түгээн, ажил хэрэг болгодог билээ.

Тэгвэл энэхүү  Олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хурал өнөөдөр Холбооны Бүгд найрамдах Герман улсын Карлсруэ хотод эхэлж байна. Уг хуралд Монгол Улсаа төлөөлөн НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг оролцож байна. Тэрбээр, Олон улсын “Ногоон хөгжлийн боловсрол”-ын хуралд оролцон Байгаль орчин, экологийн өнөөгийн байдал сэдвийн хүрээнд илтгэл тавин хэлэлцүүлэх ажээ. 

Манай улсын хувьд байгаль орчны салбарт ололтой тал бий ч тулгамдсан асуудал маш их. Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэж, олон улсад жишиг болохуйц ямар, ямар ажил хийж буйг тэрбээр илтгэлдээ тусгасан байна. Мөн илтгэлдээ эклогийн боловсролыг иргэдэд хэрхэн олгох талаар онцолж буй ажээ. 
Энэ удаагийн олон улсын хурал ирэх сарын 1-нд өндөрлөх ажээ.