УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.11.03

С.Одонтуяа: Монголын тал санаачлагыг гартаа авч ажиллалаа

БНХАУ-д хийсэн айлчлалын талаар тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Энэ Айлчлалыг гол зорилго нь юу байв?

БНХАУ-д хийсэн УИХ-ын даргын айлчлал амжилттай боллоо. Өмнө яригдсан гэрээ, хэлэлцээрийг урагшлуулах бодит ажил болгох зорилгоор хийгдсэн. Монголын тал санаачлагыг гартаа авч ажиллаж байна. Уулзалтын үеэр улс төрийн харилцаа,  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, бүс нутгийн хөгжлийн гурван талт хамтын ажиллагааны талаар зэрэг чухал асуудлууд хөндөгдөн ярилцсан.

-Энэ удаагийн айлчлалаар парламент хоорондын хамтын ажиллагааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ тал дээр?

Монголын талаас хоёр орны парламентын ажиллагааг байнгын хамтын ажиллагааны горимд шилжүүлье гэсэн санал тавьсан. Хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгоход энэ нь их чухал.

-Нүүрсний салбарт сайн мэдээ дуулдах байх гэж их хүлээлттэй байлаа?

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудал яах аргагүй айлчлалын төвд байсан. Бид их олон чухал асуудлыг хөндөн ярилцсан. Нүүрсэнд тавьсан импортын татварын талаар онцгойлон ярьлаа.

                               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү