2010.03.31

Д.Ганхуяг: Оюутолгойн гэрээг МУ-ын эрх ашигт маш сайн нийцүүлэх боломж байгаа

-Оюутолгойн гэрээ МУ-ын хуулийг зөрчиж байна гэж 11 гишүүн гарын үсэг зурсан. Тэдний нэг бол  та. Оюутолгойн гэрээг буцаах шаардлагатай гэдэгтэй та санал нийлэх үү?

-Буцаах ёстой гэж бодохгүй байна. Гол нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг МУ-ын эрх ашигт улам сайн нийцүүлэх боломжтой гэж харж байгаа. УИХ-аар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахыг зөвшөөрөх үеэр танилцуулагдаж байсан зэс алтны нөөцийн 44,5 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Ийм техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Эрдэмтэн мэргэдийн үзэж байгаагаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 4 сарын 6-нд батлах аваас бид монголчууд маш том стратегийн орд газраа харийнханд алдана гэж байгаа. Ийм зүйл болохгүй гэх баталгаа байна уу?

-Бид эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох ёстой. УИХ-ын гишүүд, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн байгууллагынхан, иргэд гээд цөмөөрөө ойлголцох хэрэгтэй.  Нэгдмэл нэг санаа оноотой, ойлголцолтой болж байж бид улс орны эрх ашигт тустай гэрээ байгуулж чадна. Яаран сандарч, цаг хугацаатай уралдаж уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс илүү их ашиг өгөх энэ том орд газрынхаа хөрөнгө оруулалтын гэрээнд түүхий хандах хэрэггүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг бид бүх шатандаа нэгдсэн нэг ойлголттой болж чадвал  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ард түмэнд, улс эх оронд ашигтайгаар хүчин төгөлдөр болох боломж байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.