Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Ерөнхий сайдад асуулга тавилаа
2010.01.26

Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Ерөнхий сайдад асуулга тавилаа

Иргэдийн Алъяанс төв, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Оюутолгойн Хяналт ТББ, Үндэсний Соёмбо хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөнүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл ирүүлсэн юм.

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд хийсэн Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд Танд дараахь асуулгыг тавьж байна. Үүнд:
1.Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж хөрөнгө оруулалт хийх үе шат хуульд заасан процессын дэс дараалал зөрчсөн эсэх,
2.Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хуралд танилцуулсан техник эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоо нь Монгол улсын холбогдох хууль, стандарт, шаардлагыг баримтлаж байгаа болон тоо, үзүүлэлтүүд мэдэгдэлд дурдсанчлан өөр хоорондоо зөрчилтэй эсэх талаар дэлгэрэнгүй тайлбар, судалгааг гаргаж өгнө үү.

Хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.