2009.11.02

Л.Гантөмөр: С.Баяр хувь хүнийхээ хувьд ямар нэгэн бүлэглэлийн шахалтанд өртөх хүн биш гэж боддог

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Ерөнхий сайд С.Баярыг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооны санал хураалт явуулахад цөөн гишүүд эсрэг санал өгсөн. Тэдний нэг нь та байсан. Яагаад эсрэг санал өгсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд би С.Баярын биеийг Ерөнхий сайдын ажлыг хашиж чадахааргүй болтол өвдсөн гэж ойлгохгүй байгаа. Энэ талаархи эрүүл мэндийн дүгнэлт гараагүй. Тийм учраас эрүүл мэндийн улмаас ажлаа өгнө гэснийг би зөвшөөрөөгүй Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаанд хийх ажлынхаа хөтөлбөрийг гаргасан шүү дээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд С.Баяр ажлаа хийх ёстой гэж бодсон. Энэ утгаар нь эсрэг санал өгсөн юм. Ажлыг нь орлоод хийх хоёрын хоёр Шадар сайдтай шүү дээ.

-С.Баяр нэгдсэн хуралдаанд уг хэлэхдээ "Миний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг далимдуулан хамтарсан Засгийн газрыг хөндөх гэсэн явуургүй байдал ажиглагдах боллоо" гэсэн. Энэ угийг юу гэж бодож хүлээн авсан бэ?

-Хоёр намыг хамтарсан нь зөв гэдэг ч юм уу, эсвэл буруу, өөрсдөө сайд болчих юмсан гэсэн бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс ийм бодлоо нуухгүй илэрхийлсээр байгаа. Тэгэхээр тэдэнд зориулсан үг болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд хамтарч байж томоохон тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гээд хамтарсан Засгийн газрыг байгуулсан шүү дээ.

-С.Баярыг янз бүрийн шалтаг, шалтгааны улмаас албан шахалтаар ажлаа өглөө гэх яриа байгаа Үүнийг хэр бодитой гэж бодож байна вэ?

-С.Баяр хувь хүнийхээ хувьд ямар нэгэн бүлэглэлийн шахалтад өртөх хүн биш гэж боддог. Бие даасан байдалтай учраас ямар нэгэн шахалтад орсон гэж бодохгүй байна. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд ажлын цалгардал гарчих вий гэж бодоод ажлаа өгчих шиг болно билээ.

-Шинэ Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрыг энэ бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хэрэв энэ Засгийн газрын бүтцэд хоёр намын хийсэн гэрээнд 60:40 харьцааг өөрчлөхгүйгээр, сайд солих асуудал гаргавал танай намын гишүүд хүлээж авсан уу?

-Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ дээр хэлж байгаа уг бол тэр хүний бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах зарчим байдаг шүү дээ. Чуулган дээр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цаашид хадгална гэж зарлаж байгаа тохиолдолд энэ байр суурь дээрээ байх болов уу гэж бодож байна. Гэхдээ санаачилга МАХН-д бий. МАХН олонхийн суудал авсан эрх баригч нам шуу дээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий гайд хамтаръя хамтран ажиллаж асуудлыг шийдье гэдэг урилгыг бидэнд өгсөн учраас өнөөдрийг хүртэл хамтраад асуудлыг шийдсээр явж байна. Намын дарга С.Баяр хамтар-сан Засгийн газрыг байлгаач ээ, ажиллуулаач ээ гэдэг хүсэлтээ УИХ-д тавьсан. Мөн шинээр томилогдсон Ерөнхий сайд нь "Би С.Баяр даргын ажлыг үргэлжлүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байлгана. Тэр байтугай өнөөдрийн бүтцээр нь хадгалахыг хүсч байна" гэж санаагаа илэрхийлж хэлсэн. Тийм учраас Ерөнхий сайдын л зүгээс Засгийн газрын бүтцийг өөрчлөх ямар нэгэн санал гарахгүй байх. Учир нь УИХ дээр хэлсэн үгийнхээ эзэн байх гэдэг нь дараагийн Засгийн газрын асуудал яригдах хүртэл үргэлжлэх учиртай. Аль ч үеийн Засгийн газрын ч тэргүүний байр суурь ийм байсаар ирсэн. Тийм учраас хэн нэгэн сайдыг өөрчлөх болбол та нар яах вэ гэдэг асуудал гарах болоогүй гэж бодож байна.

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох гэж байна. Сангийн яамыг ЙЛАХН авах гэнэ, хариуд нь Гадаад харилцааны сайдыг өгнө. Мөн АН-ын нэр бүхий хоёр сайдыг өөрчлөх тухай яригдаж байна..?

-С.Баяр "Миний эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг далимдуулж хамтарсан Засгийн газрыг оролдох гэсэн сонирхол харагдаад байна" гэж хэлсэн үгийн илэрхийлэг: одоо хүртэл явж байгаа хэрэг УИХ-ын гишүүдийн олонхи нь хамтарсан Засгийн газрыг цаашид ажиллуулна гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар ганхахгүй гэдгийг Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Сангийн яамыг МАХН авна гэдэг нь тус намын албан ёсны байр суурь биш. Намын байр суурь гэдэг бол намын даргын байр суурийг хэлдэг. Засгийн газрын байр суурь бол Ерөнхий сайдын байр суурь байдаг. Тэгэхээр .МАХН-ын дарга болон Ерөнхий сайд ийм санааг албан ёсоор илэрхийлээгүй. Энэ бүхэн албан бус яриа гэж бодож байна. Ямар ч байсан нэг яамны асуудал хөндөгдвөл жилийн өмнөх хамтарсан Засгийн газрын асуудал бүхэлдээ хөндөгдөж бүх юм шинээр эхэлнэ гэсэн үг. Ерөнхий сайдад сайд нараа өөрчлөх эрх бол бий. Алдаа дутагдал, ёс зүйн алдаа гаргасан бол сайдаа сольж болно. Өнөөдрийн байдлаар ажлаа хийж ча-дахгүй байгаа хүн байхгүй гэж бодож байна. Дашрамд хэлэхэд Засгийн газар хамтын хариуцлагатай байгууллага. Засгийн газар кабинетаараа асуудлыг шийддэг, шийдвэрийг нь Засгийн газрын тухайн салбар хариуцсан сайд нь ажил болгохын төлөө явдаг. Бодитой, амьдралд хэрэгжихээр шийдвэр гаргавал тэр нь ажил болно. Хэрэгжихгүй шийдвэр гаргах юм бол ажил болохгүй шүү дээ. Жишээ нь, манай улсад Н1N1 вирусийн дэгдэлт маш хүчтэй явагдаж байна. Үүний эсрэг дэлхийн улс орнууд Засгийн газраараа хөдөлж байгаа с байхгүй юу. Засгийн газрын тэргүүнүүд нь тухайн штабыг ахалж, ажлыг зохион байгуулж байна. Засгийн газрын тэргүүнүүд нь вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг хийж байна. Гэтэл манайд өнөөдрийг хүртэл явж ирсэн буруу жишиг байна, хэцүүхэн юм тохиолдвол тухайн яамны сайдыг ч юм уу, албаныхаа даргыг өмнөө бариад явуулчихдаг. Тэгсэн мөртлөө баяртай мэдээ, тууз хайчлах болохоороо Засгийн газрын тэргүүн нь хамгийн түрүүнд гараад ирдэг. Засгийн газрын явуургүй үйл ажиллагаанаас болоод иргэд хүндээр өвчлөөд байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү ханиадтай, гамшигтай үед Засгийн газар танхимаараа тэмцэж сурах ёстой болчихоод байна. Асуудалд салбар хариуцсан сайд энэ миний ажил гэж гүйдэг, бусад нь надад хамаагүй мэтээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энэ вирусийн дэгдэлт нь өөрөө маш урт хугацааг хамрах нь гэсэн ойлголтыг өгөөд байна шүү дээ. Тэгэхээр Засгийн газар урт хугацаанд олон хүн өвдөх нь гэдгийг харж, эртхэн дорвитой алхам хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ганцхан Эрүүл мэндийн сайдыгаа гоочлоод л суугаад байна. Ингэж болохгүй.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар өнгөрөгч баасан гаригт болсон танай намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр яригдсан юм биш үү. Зарим хэвлэлд ингэж мэдээлсэн байсан...?

-Манай намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ийм яриа гараагүй. Дахин хэлье, МАХН-ын дарга, МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-аас томилогдсон Ерөнхий сайдын санаа бодол биш, албан ёсны байр суурь биш тохиолдолд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ийм асуудлыг ярина гэж байхгүй. Магадгүй тодорхой хүмүүс хүсэл сонирхлоо илэрхийлээд, ийм яриа гаргаад байгааг би үгүйсгэхгүй.

-УИХ дахь АН-ын булгийн зарим гишүүн "Одоо хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх цаг болсон" гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Олонхи нь жилийн өмнөхөөс нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэж үзэж байгаа. Нэг жилийн өмнө монголчуудын амьдрал ямар байсан өнөөдөр тэр түвшиндээ л байна. Ганц хийгдсэн зүйл нь Оюу толгойн гэрээ батлагдсан явдал. Бусад нь огт хөдлөөгүй. Бид эдийн засгийн огцом өсөлтийг бий болгоё, хүлээгдэж буй томоохон шийдвэрүүдийг хамтарч гаргая, энэ бүхэн нь ард түмний амьдралд эерэгээр тусах ёстой гэсэн зорилго тавьж хамтарсан Засгийн газарт орсон шүү дээ. Бидний тавьсан, дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжээгүй байна. Тийм учраас одоо Засгийн газраас гаръя, хамтрах нь буруу байна гэж хэлэхэд эрт байна.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар таныг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга болгох шийдвэрийг гаргасан. Яагаад жил гаруйн дараа дэд даргатай болох асуудлыг хэлэлцэх болов?

-Манай намын УИХ-д сонгогдсон зарим гишүүний асуудал шийдвэрлэгдэхгүй нэлээд хугацаа алдсан. Жишээлбэл, С.Эрдэнэ сая-хан л УИХ-д тангаргаа өргөлөө. УИХ дахь АН-ын бүлэг элэг бүтэн болсон. Тийм учраас бүлгийнхээ удирдлагыг бүтэн болгоё гэдэг саналыг УИХ-ын гишүүд гаргасан. Энэ саналын дагуу намайг дэвшүүлж сонгосон.

-УИХ дахь хоёр намын бүлгийн дэд дарга нь хоёулаа залуучуудын байгууллагаа тэргүүлдэг, залуу гишүүд боллоо. Ер нь дэд даргатай байхын ач холбогдол нь юу вэ?

-Намайг залуу хүн учраас дэвшүүлж байна гэж хэн ч хэлээгүй. Нэр дэвшээд бүлэг дээр ярьж байхад зарим гишүүн "Залуу хүн дэвшүүлж байна, сайн байна" гэж байсан. УИХ-ын гишүүд бүгдээрээ адилхан үүрэгтэй, хариуцлага хүлээдэг хүмүүс шүү дээ. Түүнээс биш УИХ-ын гишүүдэд насны ялгаа байхгүй. Яагаад ч юм хоёр намын залуучуудын байгууллагын дарга нь бүлгийнхээ дэд дарга нь болчихсон байна. Ер нь улс төрийн бодлого гаргах түвшинд залуучуудын оролцоо цаашид нэмэгдэх байх гэж бодож байна. Бүлгийн дарга нь дэд даргатай байна гэж хуульчилсан байдаг. Булгийн удирдлага бол бүлгээр хэлэлцэх асуудлыг зангиддаг, олон нийтэд хүргэдэг. Тэгэхээр хамтын удирдлагын зарчим шаардлагатай байдаг учраас дарга, дэд даргатай байсаар ирсэн шүү дээ.

-Оюу толгойн гэрээний 100 сая ам.доллараас хүн бүрт 50 мянган төгрөг бэлнээр өгнө гэсэн яриа байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэдэд 1.5 сая төгрөгийг олгох ажил шат дараатайгаар, нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулагдана. Энэ хүрээнд Оюу толгойгоос орж ирэх 100 сая ам.долларыг иргэдийн бүртгэлд зарцуулна хэмээн Сангийн сайд мэдэгдсэн байгаа. Миний хувьд иргэдийн бүртгэлийг сайжруулахын тулд ийм ажлыг зохион байгуулахыг нь зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ арга хэрэгсэл нь шинэлэг байх учиртай. Энэ 100 сая ам.долларыг бодитой, үр ашигтай байлгахын тулд хэд хэдэн зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Зүгээр бүртгэл явуулаад 50 мянган төгрөг тараах нь инфляци хөөрөгдөх сөрөг талтай төдийгүй санхүүжилтийг үр ашиггүй зарцуулах талтай. Харин иргэдэд сонголттойгоор шийдвэр гаргах боломжийг олгох ёстой. Жишээлбэл, Хөрөнгийн бирж дээр иргэдэд хадгаламжийн данс нээж өгч болох юм.
Дэлхийд хөрөнгийн зах зээл хоёр байдаг, нэг нь банк нөгөө нь хөрөнгийн бирж. Энэ хоёр нь зэрэг хөгжсөнөөр улс орны эдийн засаг урагшаа явдаг. Манайд нэг дугуй нь томорчихсон. Энэ нь банк. Нөгөө дугуй болох хөрөнгийн бирж нь жижигхэн байна. Жижиг дугуй нь байрандаа эргээд, том дугуй нь тойрч эргээд байхаар хөгжил биш бүтэн тойрог үүсээд байна. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхийн тулд хун бүрт 50 мянган төгрөг байршуулсан данстай болголоо гэхэд авах хүсэлтэй иргэн нь авч болох юмыг Авах хүсэлтгүй иргэдийн мөнгөөр ур ашигтай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх учиртай. Үр ашигтай төсөл гэдэгт түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг асуудал багтаж болно. Жилд , 200 мянган тн төмөр боловсруулах хучин чадалтай үйлдвэр байгуулах боломж той. Ийм үйлдвэр байгуулах санхүүжилт манайд алга. Иймэрхүү маягаар өгөөжтэй, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулсан арга хэрэгслийг ашиглах ёстой шүү дээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.