Монгол улсын дансанд 100 сая ам.доллар гэрээ ёсоор орж ирлээ
2009.10.20

Монгол улсын дансанд 100 сая ам.доллар гэрээ ёсоор орж ирлээ

Оюутолгойн гэрээг өнөөдрөөс 14 хоногийн өмнө баталагсан . Монгол улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн хооронд хийгдсэн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа баяр ёслолын байдалтай зохион байгуулагдсан билээ.
10 сарын 06-ны тэр билэгт сайн өдөр Оюутолгой орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Урьдчилгаа төлбөрийн гэрээ гэсэн гурван төрлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан.
Урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу бол манай улсад хөрөнгө оруулагчид урьдчилгаа болгож 250 сая ам.доллар өгөх юм. Гэхдээ энэ мөнгө гурав хуваагдан төлөгдөх бөгөөд эхний 100 сая ам.доллар нь гэрээ баталагдаснаас хойш 14 хоногийн дотор буюу энэ 10 сарын 20 /өнөөдөр/ гэхэд орж ирэх ёстой байсан юм.

Үүний дагуу өнөөдөр Сангийн яаман урьдчилгаа төлбөрийн эхний хэсэг болох 100 сая ам.долларыг монголын талд “төлөх” арга хэмжээ боллоо. Мөнгийг чекээр төлж байгаа юм байна. Чекийг Айвенхоу майнз” компанийн ТУЗ-ийн дарга Петер Меридит Сангийн сайд С.Баярцогтод гардууллаа.
Дээрхи 100 сая ам.доллар өнгөрсөн баасан гаригт манай төрийн дансанд орж ирсэн юм байна. Харин өнөөдөр албан ёсоор олон нийтэд зарлаж, чекийг гардан авсан юм. Энэ мөнгө орж ирснээр Манай улсын төрийн санд анх удаа нэг өдрийн дотор 140 гаруй тэрбум төгрөг орж ирж байгаа юмаа хэмээн сангийн сайд онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.