2014.10.09

С.Ганбаатар: Шударга байгаач, ард түмэнд ашигтай байлгаач

Оюутолгойн компани 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн нь тогтоогдож нөхөн авахаар болсон. Харин энэ мөнгөний хэмжээг татварын ерөнхий газар дахин шалгаж үзээд 30 сая ам.доллар болгож бууруулсан юм.

Үүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Энэ ажилд гар бие оролцсон Татварын ерөнхий газрын дарга болон бусад албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Оюутолгойд хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг.

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нар нууцын зэрэглэлтэй гэдэг шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. УИХ-ын гишүүн аливаа байгууллагаас мэдээлэл авах эрхтэй ч баримт материал ил болгох нь өөр хуулиар зохицуулагдана гэж Т.Батмагнай дарга тайлбарласан байна. Харин үүнтэй гишүүн санал нийлсэнгүй, тийм хууль байгаа бол нотлохыг шаарджээ.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойгоос гар гэж ерөөсөө хэлээгүй. Шударга байгаач, Ард түмэнд ашигтай байгаач гэж хэлж байна. Эцэст нь нэг л зүйл хэлэхэд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад аль хэдийн таван жил болж.

Гэтэл “Эрдэнэт” үндсэндээ хаах тал руугаа орсон. Төсвийн 80 хувийг бүрдүүлдэг Эрдэнэтээс зэсээрээ 4 дахин их Оюутолгойн татварыг 30 сая болгочихоод хаацайлаад сууж байгаа энэ хүмүүсээс асуух хэрэгтэй гэж үзэж байна” гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.