Монголын Уул Уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.09.25

Н.Алгаа: Далд уурхайн зээлийн баталгааг дахин сунгах боломжтой

Оюутолгой болон Уул уурхайн салбарын орчинд хэрэгжиж буй асуудлаар Монголын Уул Уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Оюутолгойн  далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг нутгийн удирдах зөвлөлдөө хүлээлгэн өглөө. Монгол улсын хөрөнгө оруулалтын нэрийн хуудас гэж хэлж байгаа Оюу толгой дээр гарч буй асуудлуудын дийлэнх нь шийдэгдэж хэдхэн л үлдсэн. Энэ нь уул уурхайн компаниудын хувьд хэр эерэг мессеж болж чадах бол ?

Зөвхөн уул уурхайн компаниуд биш бүх хөрөнгө оруулагч нарт эерэг дохио асуудлыг хурдан шийдвэрлэхэд сайн талтай болж байгаа юм л даа.

-Таны хувьд Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хамгийн анх 2009 онд явагдаж байсан төсөлтэйгөө харьцуулахад хэр өөрчлөгдсөн гэж харж байгаа вэ ?  

Би энэ асуудалд анхаарал хандуулж үздэггүй. Мэргэжилтний хувьд тийм зүйл байлаа ч гэсэн ассоциацийн байр суурьнаас бол Оюутолгой Засгийн газар хоёрын асуудал байвал тэр хоорондын л асуудал гэж бодож байна.

Ассоциацийн эрх зүйн орчны тогтвортой байдал ил тод тэгш үйлчилдэг
- Монголд Оюутолгой шиг төслүүдийг илүү олон болгох хэрэгтэй гэсэн санал гарч байна. Ассоциацийг тэргүүлж буй хүний хувьд үүн шиг ирээдүйтэй төслийг юу гэж харж байна?

Монгол улс уудам дэлгэр нутагтай хайгуулын хувьд бага судлагдсан учраас маш их потенциаль нөөц бий. Энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Гэтэл манайд таслаад, зогсоогоод шинээр зөвшөөрөл олгох гэж хугацаа алдаж байгаа. Ингэхээр идэвхитэй явагдаж байсан хайгуулын үйл явц тасалдаж байна.

Тусгай зөвшөөрөл нь тогтвортой,  хөрөнгө оруулах хэмжээний хугацаанд байж эрхэнд нь хандахгүй байвал бүгд л хөрөнгө оруулах боломжтой. Ийм асуудлууд гараад байгаа учраас Ассоциацийн эрх зүйн орчны тогтвортой байдал ил тод тэгш үйлчилдэг. Татварын боломжтой зохистой хүргэмжээ хамгийн бага хүнд суртал. Бизнес орчинтой холбоотой асуудалд ассоциаци үүний төлөө л ажилладаг.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг нилээн хугацаанд олгохгүй хоригтой байсан. Харин удахгүй шинээр олгох ажил эхлэх гэж байна. Компаниудын хувьд хэр эерэгээр хүлээн авч байна.

Хориг цуцлагдан шинээр олгохыг хориглосон хууль нь цуцлагдаад ашигт малтмалын нэмэлт хуулинд өөрчлөлт ороод, шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдсэн бол бүгд дөрвөн жил хүлээсэн. Энэ шийдэл нь өөрөө маш их ач холбогдолтой.

Энэ асуудал ил тод, гомдол багатайгаар шийдэгдэх юм бол хөрөнгө оруулагчид цаашдаа Монголчууд бодлогондоо өөрчлөлт орууллаа, заслаа гээд хэрэгжилт нь өөрөө оруулсан бодлогынхоо өөрчлөлтийг амьдрал дээр баталж буй баталгаа болно. Баталгаа нь цаашдаа сайн хэрэгжих ёстой.

  - Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү