Оюутолгой компани дахин 100 ажилтанаа халах уу?
Саяхан 200 гаруй ажилчдаа халсан Оюутолгой компани дахиж 100 ажилчнаа халах уу гэсэн мэдээлэл, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж эхэллээ.
Харин тус компани энэ тухай албан ёсны тайлбар өгөөгүй ч ойрын эх сурвалжын мэдээлснээр Оюутолгой компани ажилчдаа халах асуудал яригдаагүй гэсэн юм.
Техник эдийн засгийн үзүүлэлтээр төлөөллийн удирдлагууд танилцаж батлах шаардлагатай байгаа бөгөөд хүлээгдэж байгаа гэсэн юм.
Оюутолгой компаниас дээрх асуудлаар албан ёсны тайлбар өгөхийг хүсэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ: Монголд байгаа хамгийн том төсөл юм. Энэхүү компанийн хувьцаа 23 долларын үнэтэй байсан хувьцаа өнөөдөр гурван доллар болсон буюу бодит байдал дээр гадаад ертөнц монголд итгэж байгаа итгэл энэ гэв.