2014.10.03

Санал асуулгад нам, иргэний хөдөлгөөн, холбоод нэгдэж байна

МАН-ын Шинэчлэлийн хорооноос эхлүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бүх нийтийн санал асуулга хоёр дахь өдрөө иргэдээсээ санал асууж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд барьсан ард түмнээс санал асуулга авах гэр өргөөгөөр хоёр өдрийн туршид 1500 гаруй иргэн зочилж, санал асуулгад оролцсон бол нэлээд олон холбоо, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, Цөмийн аюулын эсрэг “Голомт” хөдөлгөөн, “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн, тэргүүн Х.Бат-Ялалт, Монголын Ногоон нам, Хадгаламж зээлийн хоршооны эрх ашгийг хамгаалах холбоо, тэргүүн Х.Оюунцэцэг, “Иргэний оролцоот ардчилал” төрийн бус байгууллага, тэргүүн Х.Цогтбаатар нар нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.

Шаардлагын хариуг өгөөгүй, тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ юм.

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өмнө нь Ерөнхий сайдыг алдаатай бодлогоо засч залруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг зогсоохыг удаа дараа шаардан хүсэлт саналаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан ч иргэдийн саналыг хүлээж аваагүй ба нийгэм эдийн засгийн байдлыг улам дордуулсан гэж үзэн ийнхүү улс төрийн суулт, бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, 2013.08.30-ны өдөр Засгийн газрын алдаатай бодлого, Чингис бондын буруу зарцуулалт, иргэдийн амьдрал дордсон шалтгаанаар “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 12 зүйл бүхий шаардлага”, 2013.09.16-нд “МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай” 3 зүйл заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ-ын дарга, гишүүдэд мөн гардуулжээ. Шаардлагын хариуг өгөөгүй, тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж 700 гаруй иргэн санал өгсөн бол өнөөдрийн 15 цагийн байдлаар 800 гаруй иргэн оролцсон байна.

Тиймээс өмнө тавьсан шаардлагуудыг биелүүлэхийг Ерөнхий сайдаас нэхэж, улс төрийн суулт хийх, энэ тэмцлээ зөв эсэхийг ард иргэдээсээ асууж, тэмцэлд нэгдэхийг уриалах, гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа аж.

Өчигдөр 13 цагийн үед хэвлэлийн бага хурлаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүх нийтийн санал асуулгад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж 700 гаруй иргэн санал өгсөн бол өнөөдрийн 15 цагийн байдлаар 800 гаруй иргэн оролцсон байна.

Мөн өдөр ирэх тусам иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, хөдөлгөөн, холбоод улс орноо удирдан залж авч явж чадахгүйгээр үл барам эдийн засгийн хямралд оруулсан Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудалд дуу хоолойгоо нэгтгэн нэгдсээр байна.