Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй
Сангийн сайд Ч.Улаан
2014.09.18

Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй

Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сангийн сайдын хувьд эдийн засгийг эрчим­жүү­лэх “Эзэн 100” хөтөлбөр хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ. Олон нийт цаг үрсэн дэмий ажил гэж яриад байгаа шүү дээ?

Үр дүн гаралгүй яах вэ. Цаашдаа ч гарах болно. Энэ хугацаанд эдийн зас­гийг, ялангуяа хувийн хэв­шил бизнесийн салбарыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авсан.

Сангийн яам л гэхэд 12 хууль батлуулж, гурван тогтоол гаргасан байна. Энэ бүхэн маань ч бүрэн утгаараа хэрэгжээд эхэл­чихсэн. Цаашид бидний хий­сэн ажлууд үр дүнгээ өгч, Монголын эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ.

Зөвхөн сүүлийн хоёр сард л гэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиг­лэлээр үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэм­жээ өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдлээ. Энэ бол жижиг, дунд үйлдвэрүүдийн бү­тээмж тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтчилэн өн­гөрсөн хугацаанд шийдсэн олон ажил цаашид үр дүнгээ өгнө.

-Есдүгээр сарын байд­лаар улсын төсөв хэр байгаа вэ?

Сар дөнгөж дундаа орж байгаа болохоор энэ сарын дүн гарах болоогүй. Улсын төсвийн орлогын бүр­дүүлэлт 80 гаруй хувьтай явж байна. Харин өмнөх найман сарын дүн гарсан. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж бай­­гаа.

Сангийн яам л гэхэд 12 хууль батлуулж, гурван тогтоол гаргасан байна.

Үүнийг нөхөхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч байна. Хамгийн гол нь хуулийн хүрээнд бизнесийн салбарт дарамт учруулахгүйгээр тө­сөв болон хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог нь хангаж ажил­лах ёстой.

-Төсвийн алдагдлыг то­дорхой тоогоор илэр­хийлбэл?

400 гаруй тэрбум төг­рөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан.

-Үүнийг нөхөх боломж бий юу?

Оны эцэст бид үүнийг нөхөж чадахгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, хоёр хөршийн маань гадаад худалдааны идэвхжил тө­дийлэн сайн биш байгаа учраас үлдэж буй хугацаанд энэ хэмжээний орлогыг нө­хөж чадахгүй. Харин гарч болох тасалдлыг аль болох бага байлгахын тулд боломжтой бүхнийг хийнэ.

-Тэгвэл төсвийн тодотгол гэдэг зүйл бас л яригдах нь ээ?

Орлого ийм их хэм­жээгээр тасалдаж байгаа учраас ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр арга­гүй болж байх шиг байна. Орлогодоо тааруулж, зар­лагаа оновчтой зохи­цуулах ёстой.

Өмнөх шиг хүн амьт­наас зээлж, урьд­чилж аваад өр болгоод та­раа­чих­даг фракцын алдааг бид дав­тахгүй. Тиймээс төс­вийн тодот­голыг орлого, зарлагыг уял­дуулах чиглэлд хийх байх.

-Аль салбарт орлогын тасалдал илүү байгаа вэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогууд тасалдсан. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүү­дийн орлогын албан татвар ч тасалдсан байгаа.

-Засгийн газар шинэ бү­тэц, зохион байгуулалтын талаар ярилцаж байна. Яамдын тоог цөөлж, сайд нарыг сэлгэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
400 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан.

Энэ мэтээр таамаглаж ярих нь хүмүүсийн эрхийн асуудал. Харин Засгийн газ­рын бүтэц бүрэлдэхүүний асуудал нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэд байдаг. Тиймээс зөвхөн Ерөнхий сайд өөрөө боловсруулж, УИХ-д оруулдаг.

Өнөөдөр Ерөнхий сай­дын бодлого, чиглэл бүрэн хэмжээгээр тодорхой бо­лоогүй байна. Тиймээс урьд­чилсан таа­маглал хэлэх нь цуурхал тараасан хэрэг болно.

-Гэхдээ яамдыг цөөлж, орон тоог багасгах нь зөв юм биш үү?

Ер нь төсвийн зардлыг хэмнэх, хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээг дорвитой авах ёстой. Энэ хүрээнд ажлын байрны давхардлыг арилгах, орон тоо, бүтэц зохион бай­гуу­­лалтыг боловсронгуй бол­гох хэрэгтэй.

Аливаа асууд­лыг шийд­вэр гарсны дараа дүг­нэх хэрэгтэй. Түү­нээс бо­ловс­руулагдаж байгаа үед янз бүрийн зүйл ярих нь эрч хүчийг нь сул­руу­лах, магадгүй эц­сийн шийдвэрт нь сөргөөр нө­лөө­лөх үр дагавартай уч­раас дэлгэрэнгүй ярих боломжгүй.