2014.06.27
Зарим албан тушаалтанд сануулах арга хэмжээ авлаа
Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.
“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ