Ж.Эрдэнэбат: Төсөв толгой дээрээ хэтэрхий данхайчихаж
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.06.26

Ж.Эрдэнэбат: Төсөв толгой дээрээ хэтэрхий данхайчихаж

Энэудаагийн Ярилцах танхим-даа  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг урьж ярилцлаа.

-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг Аудитын газраас танилцууллаа. Сайд нар болон төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр нэлээд зөрчил гарчээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аар 2013 оны төсвийн гүйцэттэлийг хэлэлцсэн. Төсвийн зарлагын хяналтын хороо хараахан хуралдаагүй байгаа. Учир нь байнгын хороодоор хэлэлцсэний дараа эцсийн дүгнэлтийг хяналтын хороо гаргадаг. Урьдчилсан байдлаар гишүүдэд тараагдсан материалуудаас харахад зөрчилтэй үйл ажиллагаа явагдсан байна.

Ер нь 2013 оны төсвийг төлөвлөхөөс эхлээд төсвийн төлөвлөлт бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай, өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй уялдсан байх ёстой гэж хэлж байсан. Өмнөх оны төсвийн тасарсан төлөвлөгөөтэй уялдуулж, түүнтэй оролцоо эдийн засгийн нөхцөл байдлаа харж үзэхгүйгээр төсвийн төлөвлөлт хийгээд байна гэдгийг элж л байсан.

Харамсалтай  энэ шүүмжлэлийг хүлээж валгүйгээр төсөв баталсан. үнээс шалтгаалаад 2013 оны аравдугаар сард төсвийн тодотгол хийсэн. Хасах тодотголтой гарсан. Тодорхой хэмжээгээр олсон орлогоороо илүү ажил хийчих бололцоогоо харж байж тодотгол хийдэг байсан.

Хасах тодотголоор орлого тусламжийг 809 тэрбумаар, зарлага санхүүжилтийг 555.9 тэрбумаар бууруулсан тодотгол хийсэн юм. Ингээд хасах тодотгол хийгээд байхад өнөөдөр орлого 98.2 хувьтай буюу 461 тэрбум төгрөгөөр, зарлага 89.5 хувьтай буюу 721.9 тэрбум төгрөгөөр тасарч санхүүжсэн.

Магадгүй хасах тодотгол хийгээгүй байсан бол тэрбум тэрбум төгрөгөөр яриад гүйцэтгэл нь бараг 60-70 хувьтай гарах бололцоо байсан. Иймэрхүү байдлаар анхнаасаа бүгд алдаатай. Аудитын газрын дүгнэлт болон судалгаанаас харвал төсвийн гүйцэтгэлд нэлээд их хэмжээний хууль зөрчсөн үйлдлүүд харагдаж байгаа юм.

Тухайлбал төрийн байгууллагууд тодорхой хэмжээнд санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр арилжааны банкинд данс нээж үйл ажиллагаа явуулдаг журамтай. Харин өөр бусад тохиолдолд төрийн ангийн нэгдсэн тогтолцоогоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Үүнийг зөрчсөн ерөнхийлөн захирагч нар 108 данс нээсэн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл алдаа дутагдлаа залруулаагүй, энэ дансаар дамжуулж 4.4 тэрбум төгрөгийн гүйлгээ санхүүжилт хийсэн байна. Одоогийн байдлаар 2,5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн дүгнэлт гарч байна.

Удаа дараа аудитын байгууллагаас шаардлага хүргүүлсэн. Гэсэн 1 хуулийг хэрэгжүүлээч ээ гэж авьж байгаа байгууллагынхаа шаардлагыг хүлээж авдаггүйгээс шалтгаалаад төсвийн хөрөнгө өрийн сангийн нэгдсэн тогтолцоогоор бус хэлбэрээр батлагдсан тайлан гарсан байгаа юм. Нэг сайд л гэхэд гурван арилцах данстай, түүндээ мөнгө байршуулсан зөрчил гарсан айсан? Ер нь бүхий л ерөнхийлөн захирагч нар дээр ийм зөрчил харагдаж байгаа.

-Харилцах дансыг хаагаад асуудлыг хэлэлцэх ёстой юу. Яаж арга хэмжээ авах вэ?

-Шаардлага өгөөд байхад биелүүлэхгүй байна гэдэг нь хууль зөрчиж байна гэсэн үг шүү дээ.

-Шинэчлэлийн Засгийн газрыг хамгийн баян Засгийн газар гэж нэрлэдэг. Сайд нарын гадаад томилолтын зардал хэтэрсэн дүнтэй гарсан. Ер нь Монгол Улсын өрийн хэмжээ хэдэд хүрээд байна вэ?

5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын, төрийн болон орон нутгийн байгууллагуудын өр нийлээд Монгол Улсын жилд үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 102 хувьтай тэнцсэн.

Харин Засгийн газрын өр 47-48 хувьтай.

Үнэндээ бодит байдал дээр орон нутгийн болон төрийн байгууллагууд төрийн өмчийг л барьцаалж өр зээл тавьж байгаа шүү дээ.

Энэ өр зээлээ нэмэх Монгол Улс өрийн эрсдэлтэй байдалд орсон нь тодорхой байгаа юм. Бид бүсээ чангалах ёстой, төсөв хэтэрхий данхайсан байна гэж олон ярьсан. Мөн ээлжит бус чуулганыг зарлаач гэдэг хүсэлтийг МАН-ын бүлгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ асуудал дээр тодорхой шийдэл гаргалгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Ингэж явсаар тайлан гарсан.

Гадагшаа дотогшоо явахгүй, хагас бүтэн сайнд ажиллана гээд ярьдаг Ерөнхий сайдын үг бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь тайлангаас харагдана. Тухайлбал, нийт 19 ерөнхийлөн захирагчийн 16-17 нь гадаад томилолтоо хэтрүүлж. Гадаад томилолтын зардал гэхээр гадагшаа аль нэг улс руу явсан байна биз дээ. Нөгөө гадагшаа явахгүй гэсэн амлалт нь худал болж байгаа юм.

-Төсөв хэтэрхий данхайсан гэдгийг танай намын зүгээс хэлдэг?

-Төсөв толгой тал дээрээ их данхайж байна. Хөл нь сульдаад байгаа юм. Энэ нь ч санхүүгийн тайлангаар тодорхой гарч ирсэн. Тухайлбал төрийн албан хаагчийн тоо 6541-ээр нэмэгдсэн. Төсвийн байгууллагын ажилчдын дундаж цалин 500 мянга орчим байдаг гэж үзвэл бараг 50-60 тэрбум төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл гарч байгаа юм. Үүн дээр бичиг хэргийн болон бусад урсгал зардлууд нэмэгдэх бол хэчнээн тэрбумаар тоологдохыг хэлж мэдэхгүй байна.

-Аудитыи тайлангаар 222 төрийн албан хаагч машин унах эрхгүй атлаа унаж байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Тийм ээ. Тэгж гарсан. Төрийн алба дотоод журамтай. Ямар, ямар албан тушаалтай хүн албандаа машин унах эрхтэй байдгийг заасан байдаг.

Гэтэл энэ заалтыг зөрчөөд 222 хүн машин унажээ.

Тэдгээр хүмүүст зориулсан машиныг худалдаж авах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой урсгал зардлуудыг тооцоод үзвэл бидний зүгээс тавьж байсан цалин тэтгэврийн хэмжээг 30 хувиар байсан. Харамсалтай нь үүнийг шийдээгүй хэрнээ өөрсдийнхөө ярьдаг тансаг хэрэглээ гэдэг зүйлдээ их хэмжээний төсөв хөрөнгийг зарцуулсан байна.

-“Гудамж” төсөлд зарцуулсан мөнгөө санхүүгийн гүйцэтгэлийн тайланд тусгаагүй гэсэн үнэн болов уу?

-“Чингис” бондоор орж ирсэн хөрөнгийн хувьд өр талдаа туссан. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын өр гэж хэлж болно. “Чингис” бондын зарцуулалтын хувьд зарим нэг тохиолдолд хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор гаргасан нь бий л дээ. Үүнийг гүйцэтгэлийн тайланд тусгах шаардлага байхгүй.

Төсвийн санхүүгийн тайланд зайлшгүй тусгах ёстой зүйл нь улсын хөрөнгө оруулалтаар хийгддэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангадаг нийтийн хэрэглээний зүйл юм. Тухайлбал зам, гудамж гэх мэтчилэн. Ийм зүйлүүд дээр хийгдсэн хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн тайланд тусгагдах ёстой.

Монгол Улсын хөрөнгө оруулалт учраас тэр. Харин “Гудамж” төсөлд зарцуулагдсан 46.9 тэрбум төгрөгийн ажлыг хаана ч тусгаагүй. Бид нэг зүйлийг хардаж байгаа. Юу вэ гэвэл 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн хүрээний төсөөлөл гэж хууль байдаг. Энэ хуульд төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Магадгүй энэ тоо нь хэтрэх гээд байсан учраас “Гудамж” төслөөс санхүүжих 46.9 тэрбум төгрөгийн ажлыг огт тусгаагүй юм болов уу гэсэн таамаг байгаа. Яагаад тусгаагүй вэ гэдэг асуудлыг холбогдох сайд нараас нь асуухаар “Одоо хийгдэж байгаа” гэсэн тайлбар тавьдаг. Уг нь хийж байгаагаа биш хийсэн ажлынхаа өртгийг төсвийн гүйцэтгэлдээ тусгах ёстой байсан юм.

-Та УИХ-ын Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын мөнгийг “Капитал” банкинд байршуулсан асуудлыг нэлээн хурцаар хэлж байсан?

-“Капитал” банк 240 орчим тэрбум төгрөгийн дотоод эх үүсвэртэй юм билээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн хувьд банкуудын дотоод активаас нь 20 хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалттай байдаг.

Гэтэл “Капитал” банкинд хадгалуулсан 105 тэрбум төгрөгийн хувьд энэ банкны нийт активын 37 хувь болчихсон. Ингэснээр журмаа зөрчсөн, мөн тухайн сангийн хөрөнгөөр эрсдэл хүлээж байгаа юм. Хэзээ нэг цагт нөгөө мөнгөө эргээд татах тохиолдол гарна шүү дээ. Энэ тохиолдолд эрсдэл хүлээх болно.

Нийгмийн даатгалын хөрөнгийг арилжааны банкинд байршуулаад түүнээсээ хүүгээ аваад орлого олох хууль эрх зүйн акц байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ гаргасан тодорхой лимит бий. Энэ заалтаа зөрчсөн. Түүнээс бус “Голомт”, “Төрийн банк”, “ХААН”, “Капитрон”, “Чингис хаан”, “Улаанбаатар” зэрэг нийт долоон банкинд мөнгө байршсан. Энэ долоон банкинд 245 тэрбум төгрөг байршсан мөртлөө зөвхөн нэг банкин дээр 40 гаруй хувийг байршуулсан. Үүнийг л зөрчилтэй байна гэж хэлсэн юм.

-Эндээс С.Эрдэнэ сайдыг ашиг олох байдлаар ажиллаж байна гэж хардаж болох уу?

-Ашиг олох гэхээсээ илүү сангаа эрсдэлд оруулах боломж олгосон. Түүнээс бус 245 тэрбум төгрөгийг тухайн сангийн хувьд орлого олох зорилгоор ашиглах нь С.Эрдэнэ сайдад нээлттэй. Нэг үгээр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий газарт энэ асуудал нээлттэй байдаг юм. Хамгийн гол нь журмаа зөрчөөд 105 тэрбум төгрөгийг нэг банкинд байршуулаад, тэр нь өөрөө дотоод актив багатай банк байсан. Үүнийг зөрчил гээд байгаа юм.

-Эдийн засгийн хямралын үед одоогийн Засгийн газар хэтэрхий үрэлгэн байх шиг?

-Нийт төсвөөр нь харах юм бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд орлого тасарсантай холбогдуулаад зарлага санхүүжилт хэмнэсэн юм шиг харагдаж болно. Гэтэл өөрсдийнх нь хэллэгээр тансаг хэрэглээ гэх тээвэр шатахууны зардал, дотоод, гадаад албан томилолт, төлбөр хураамж, бусад арга хэмжээний зардлыг хэтрүүлсэн нь үрэлгэн байдлыг илтгэнэ.

-Хөрөнгө мөнгө хүлээсэн царцсан бүтээн байгуулалт их байна. Гэтэл 222 төрийн албан хаагч машин унаж байдаг. Нэг машины ашиглалтын зардлыг 2,5 сая төгрөг гэж тусгасан. Үнэндээ эдгээр зардлаар царцаасан бүтээн байгуулалтаа босгочих юм биш үү?

-Хөрөнгө оруулалтад тавигдсан объектуудын хувьд орлоготой холбоод санхүүжилт өгсөнгүй гэдэг дээр дүгнэлт, санал бий. Хамгийн гол санал нь цалин тэтгэврийг энэ он гараад нэмсэн. Бид 2013, 2014 онд нэмээч ээ гэсэн шаардлагыг тавьж байсан. Гэтэл нэмэхгүй, бололцоо байхгүй гэсэн. Үнэндээ бололцоо байсан нь энэ бүхнээс харагдлаа. Мөн дуусаагүй объектуудын хувьд ч босгочих боломж байж. Боломжгүй гээд байсан хэрнээ төсвийн зарцуулалтыг ийм хэмжээгээр л хийсэн байна шүү дээ.

-Гэхдээ цалин, тэтгэврийг нэмсэн бол бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдчих байсан юм биш үү?

-Нэмээгүй байхад л нэмэгдээд байгаа биз дээ. Ер нь бол бараа бүтээгдэхүүний өсөлтийг инфляциар жилийн эцэст тодорхойлдог. Гэтэл МАН төр барьж байхдаа 2011 онд 37-38 хувиар цалин, тэтгэврийг нэмж байсан. 2012 онд сонгуулийн жил байсан учраас 50 орчим хувиар нэмсэн.

Инфляци 2011 онд 12 хувьтай, 2012 онд 10 хувьтай гарч байсан. Хэрвээ цалин тэтгэврийг 50 хувиар нэмээд бараа бүтээгдэхүүний 50 хувиар нэмэгддэг бол инфляци өндөр гарна биз дээ.