2014.09.17
“Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудтай гэрээ байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш 11:40 цагт “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурна.
Нийтийн тээврийн шинэчлэлийн “Ухаалаг автобус” төслийн хүрээнд автобусны билетийг цахим картын системд шилжүүлэх зэрэг ажлууд хийх юм байна.
Гэрээ байгуулж, гарын үсэг зурах арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт болох юм.