2014.08.28
Ч.Улаан: Их өр төлөгдөөгүй гэх нь байж болохгүй зүйл
ТВ-9 телевизийн "Энэ өдөр" мэдээллийн хөтөлбөрийн "Тодруулга" буланд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан оролцлоо
ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлал дөхсөнтэй холбогдуулж их өр төлөгдөөгүй гэх асуудал гарч ирж байна. Энэ талаар тодруулга өгнө үү ?
Их өрийг шийдэх асуудал урт хугацаанд шат дараатайгаар хэрэгжсэн арга хэмжээ. 2003 оны 12 сарын 25-н гэхэд Монгол улсаас ОХУ-ын өрийн дансанд байсан бүх өр төлөгдөж данс тэглэгдсэн байгаа.
Үүнийг хоёр улсын банк, Сангийн яам, тэр ч бүү хэл төрийн тэргүүнүүд баталгаажуулсан. Тиймээс өр төлөгдөөгүй гэх асуудал байж боломжгүй зүйл юм.
Тухайн үед их өрийг нэг мөр цэгцлэх саналыг аль тал нь эхэлж тавьж байсан юм бэ ?
Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү