Эрчим хүчний сайд Өвөрмонголын төлөөлөгчдийг авч уулзлаа
Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрчим хүчний компанийн захирал Ван Ючинг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хэдхэн хоногийн өмнө болсон БНХАУ-ын дарга Си Жинпингийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа болж байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлог юм гэж
Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ. Хоёр орны төрийн тэргүүн нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, энэ салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны гэрээ байгуулахад анхаарлаа хандуулахаар болсон нь бид бүхний хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орны Эрчим хүчний компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцож, хэд хэдэн тодорхой асуудал дээр байр сууриа нэгтгэлээ.