Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах санаачилга дэвшүүллээ
УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүллээ.
Уг санаачилга бүхий албан бичигт "Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн билээ. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ-аас Ази тивийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга гаргах болсныг олон улсын шинжээчид онцлон дүгнэж байгааг бид анзааралгүй өнгөрч болохгүй.
Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ энэ оны 8 дугаар сарын 7-ны өдөр эдийн засгийн хориг арга хэмжээ авч АНУ,
Та бүхний алсын хараа, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол, хичээл зүтгэл, улс төрийн мэдрэмжээс хамаарахаар боллоо.
Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болохоо зарласан. Дээрх улс орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 6,5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий болж байгааг зарим улс орнууд соргогоор мэдэрч ашиглахын төлөө өрсөлдөх боллоо.
Монголчууд бидэнд ч гэсэн энэхүү өрсөлдөөнд орж гадаад худалдааны эргэлт болон экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шинэ боломж гарч ирлээ. Тиймээс үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь өнөөгийн эрх баригчид Та бүхний алсын хараа, мэдлэг боловсрол, хүсэл сонирхол, хичээл зүтгэл, улс төрийн мэдрэмжээс хамаарахаар боллоо.
Иймд ОХУ-ын Төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан дараах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна:
- Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх;
- Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах;
- АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ-ын импортын үхрийн махны 60 орчим хувь буюу 600 мянган тонныг нийлүүлж байсан зах зээл нээгдэж байгааг онцгой анхаарч ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортын махны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг үр дүнтэй ашиглах;
- Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлүүлэх;
- Мал аж ахуйн гаралтай хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий хамтарсан үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэх зэрэг болно. H
Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье" гэжээ.